АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Супер лигийн хоёр дахь баасан гараг
Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг бодитоор харуулж буй Үндэсний супер лигийн тоглолт эхлээд хоёр долоо хоногийг ардаа үджээ. Өрсөлдөөнтэй өрнөж буй энэ удаагийн лигийн эхний тойрогт долоон баг хүч үзэж буй.
Ингээд өнгөрсөн баасан гарагт тоглолт үзэхээр Спортын төв ордныг зорив. Энэ өдөр өнгөрсөн жилийн аварга болох “Увс Эрдэнэдрийлинг Ригс” болон “Говь-Алтай Мон торх” багийн болон “Сүхбаатар SBL хүлгүүд”, “Баянзүрх Их-өргөө аравтууд” багийн хооронд тоглолт өрнөх байв.
Энэ жилээс хамгийн муу амжилт үзүүлсэн багийг доод лиг рүү оруулж, доод лиг буюу “Спрайт супер лиг”-ээс хамгийн сайн амжилт үзүүлснийг нь дэвшүүлэн тоглуулж байхаар болсон. Тэгвэл энэ жил Үндэсний супер лигт дэвшин орсон “Говь-Алтай Мон торх” багт хэн хүнгүй итгэл найдвар тавьж байна. Ингээд тус багийнхан өнгөрсөн баасан гарагт “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн эсрэг ширүүхэн тоглолт үзүүлэв.
Тоглолтын өмнө Ригс буюу Өрөмнүүдийн хувьд тоглолт нь тун жигдэрч, тоглогч бүр үүргээ биелүүлэн, хоёр легионер тоглогчтойгоо ойлголцсон нь харагдаж, “SBL Хүлэгүүд” багт лигийн эхний хожигдлыг нь хүлээлгэсэн байв. Харин “Говь-Алтай Мон торх” багийн хувьд долоо хоногийн турш тоглолтгүй байж, легионер тоглогчтойгоо гар нийлэх боломжтой хугацаагаа өнгөрүүлсэн байлаа. Тоглолт эхнээсээ л хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн давамгайллаар өрнөсөн.
Гайхалтай тоглолт үзүүлж эхэлсэн Өрөмнүүдийг зогсооход Мон торх багийн хувьд тун хэцүү байлаа. Улмаар 109:91 харьцаатай “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийг хожиж, улирлын гурав дахь хожлоо авлаа. Ингэснээр тэд 3:1 гэсэн амжилт үзүүлэв.
Өрөмнүүд энэ удаагийн тоглолтын үеэр багаараа нийт 13 блок хийсэн нь онцлох үзүүлэлт байлаа. Тэднээс С.Өрнүүнбилэг 26 оноо, 15 самбар, С.Эрдэнэдалай 20 оноо, 10 самбар, Крис Мооре 12 оноо, зургаан блок, Б.Баярбат зургаан оноо авч 10 оновчтой дамжуулалт хийсэн бол Кори Бета 17 оноо авчээ. Харин “Говь-Алтай Мон торх” багаас Н.Нямбаяр багаа тэргүүлэн 26 оноо, найман самбар авсан бол, “Күэнтон Макдүри” 22 оноо, найман самбар, Б.Батзолбоо 18 оноо, найман самбар, есөн бөмбөг таслалт хийж, трибль дабль хийх тун дөхжээ. “Говь-Алтай Мон торх” багийн хувьд бүрэлдэхүүнээ сайжруулахаар хэд хэдэн монгол тоглогч мөн легионер тамирчин авчрахаар ажиллаж байгааг дасгалжуулагч Ж.Отгондарь тоглолтын үеэр дуулгасан юм.
Ингээд өнгөрсөн баасан гарагийн хоёр дахь тоглолт “Баянзүрх Их Өргөө Аравтууд” болон “Сүхбаатар SBL Хүлэгүүд” багуудын хооронд өрнөх байв. Хүч сайтай хоёр багаас сонирхолтой тоглолт хүлээж байсан ч бие халаалтын үеэр Аравтууд багийн легионер тоглогч Андрей Вилламс тохолт гүйцэтгэхэд Спортын төв ордны шийдний самбар дахин хагарч, тоглолт үргэлжлэх боломжгүй болсон юм. Өнгөрсөн улирлын супер лигийн үеэр “SBL Хүлэгүүд” багийн төвийн тоглогч Девон кларк цагирагинд довтлох үеэр самбар хагарсан нь анхны тохиолдол байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх. Харин энэ жил хуучин буюу өнгөрсөн жил хагарсны эсрэг талын шийдний самбар хагарсан юм.
МҮСБХ-ноос дүрэм журмаа мөрдөн баг тамирчдаа хэрэгжүүлэхийг шаардаж байгаа билээ. Журам мөрдүүлэх ажлын хүрээнд олон зөрчил үүсэхийн сацуу клубүүд хариуцлагагүй хандсанаас тамирчид лигийн тэмцээнийг өнжих хүнд нөхцөл үүсч байсан. Эдгээр тоглогчийн нэг бол Т.Санчир байв. Супер лиг эхлэхэд “Баянзүрх Их Өргөө Аравтууд” багийн мэдүүлэгтээ Т.Санчирын нэрийг өгсөн ч тэрээр “Сүхбаатар SBL хүлгүүд” багт тоглосон нь ихээхэн маргаан үүсгэсэн юм. Харин өнгөрсөн баасан гарагт аравтууд Т.Санчирыг багаасаа албан ёсоор хассан албан бичгээ МҮСБХ-нд ирүүлснээр тэрээр Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтоос буюу энэ сарын 16-наас хүлгүүдтэй нэгдэх нь. Харин “Баянзүрх Их Өргөө Аравтууд” багийн хувьд Т.Санчирын орон тоог нөхөхөөр чөлөөт тоглогч Л.Эрдэнэбилэгтэй гэрээ байгуулжээ. Л.Эрдэнэбилэгийн хатуу тоглолт, сул бөмбөгөнд явах зэрэг чадвар нь тэдний багт үр өгөөжөө өгнө гэдэгт аравтууд итгэж байгаа юм.
Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг бодитоор харуулж буй Үндэсний супер лигийн тоглолт эхлээд хоёр долоо хоногийг ардаа үджээ. Өрсөлдөөнтэй өрнөж буй энэ удаагийн лигийн эхний тойрогт долоон баг хүч үзэж буй. Ингээд өнгөрсөн баасан гарагт тоглолт үзэхээр Спортын төв ордныг зорив. Энэ өдөр өнгөрсөн жилийн аварга болох “Увс Эрдэнэдрийлинг Ригс” болон “Говь-Алтай Мон торх” багийн болон “Сүхбаатар SBL хүлгүүд”, “Баянзүрх Их-өргөө аравтууд” багийн хооронд тоглолт өрнөх байв.
“Говь-Алтай Мон торх” муугүй л байна
Энэ жилээс хамгийн муу амжилт үзүүлсэн багийг доод лиг рүү оруулж, доод лиг буюу “Спрайт супер лиг”-ээс хамгийн сайн амжилт үзүүлснийг нь дэвшүүлэн тоглуулж байхаар болсон. Тэгвэл энэ жил Үндэсний супер лигт дэвшин орсон “Говь-Алтай Мон торх” багт хэн хүнгүй итгэл найдвар тавьж байна. Ингээд тус багийнхан өнгөрсөн баасан гарагт “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн эсрэг ширүүхэн тоглолт үзүүлэв.
Тоглолтын өмнө Ригс буюу Өрөмнүүдийн хувьд тоглолт нь тун жигдэрч, тоглогч бүр үүргээ биелүүлэн, хоёр легионер тоглогчтойгоо ойлголцсон нь харагдаж, “SBL Хүлэгүүд” багт лигийн эхний хожигдлыг нь хүлээлгэсэн байв. Харин “Говь-Алтай Мон торх” багийн хувьд долоо хоногийн турш тоглолтгүй байж, легионер тоглогчтойгоо гар нийлэх боломжтой хугацаагаа өнгөрүүлсэн байлаа. Тоглолт эхнээсээ л хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн давамгайллаар өрнөсөн.
Гайхалтай тоглолт үзүүлж эхэлсэн Өрөмнүүдийг зогсооход Мон торх багийн хувьд тун хэцүү байлаа. Улмаар 109:91 харьцаатай “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийг хожиж, улирлын гурав дахь хожлоо авлаа. Ингэснээр тэд 3:1 гэсэн амжилт үзүүлэв.
Өрөмнүүд энэ удаагийн тоглолтын үеэр багаараа нийт 13 блок хийсэн нь онцлох үзүүлэлт байлаа. Тэднээс С.Өрнүүнбилэг 26 оноо, 15 самбар, С.Эрдэнэдалай 20 оноо, 10 самбар, Крис Мооре 12 оноо, зургаан блок, Б.Баярбат зургаан оноо авч 10 оновчтой дамжуулалт хийсэн бол Кори Бета 17 оноо авчээ. Харин “Говь-Алтай Мон торх” багаас Н.Нямбаяр багаа тэргүүлэн 26 оноо, найман самбар авсан бол, “Күэнтон Макдүри” 22 оноо, найман самбар, Б.Батзолбоо 18 оноо, найман самбар, есөн бөмбөг таслалт хийж, трибль дабль хийх тун дөхжээ. “Говь-Алтай Мон торх” багийн хувьд бүрэлдэхүүнээ сайжруулахаар хэд хэдэн монгол тоглогч мөн легионер тамирчин авчрахаар ажиллаж байгааг дасгалжуулагч Ж.Отгондарь тоглолтын үеэр дуулгасан юм.
Шийд хагарч хоёр дахь тоглолт болсонгүй
Ингээд өнгөрсөн баасан гарагийн хоёр дахь тоглолт “Баянзүрх Их Өргөө Аравтууд” болон “Сүхбаатар SBL Хүлэгүүд” багуудын хооронд өрнөх байв. Хүч сайтай хоёр багаас сонирхолтой тоглолт хүлээж байсан ч бие халаалтын үеэр Аравтууд багийн легионер тоглогч Андрей Вилламс тохолт гүйцэтгэхэд Спортын төв ордны шийдний самбар дахин хагарч, тоглолт үргэлжлэх боломжгүй болсон юм. Өнгөрсөн улирлын супер лигийн үеэр “SBL Хүлэгүүд” багийн төвийн тоглогч Девон кларк цагирагинд довтлох үеэр самбар хагарсан нь анхны тохиолдол байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх. Харин энэ жил хуучин буюу өнгөрсөн жил хагарсны эсрэг талын шийдний самбар хагарсан юм.
Т.Санчир Супер лигт тоглохоор болов

0 Сэтгэгдэл