Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Путин таеквондогийн хамгийн дээд зэргийг хүртлээ
Солонгосын тулааны урлаг таеквондогийн хамгийн дээд буюу есдүгээр зэргийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хүртлээ.
Хар бүс, батламж болох өргөмжөл бүхий есдүгээр зэргийн шагналыг Дэлхийн таеквондогийн холбооны тэргүүн Чоу Чун Вон Өмнөд Солонгост айлчилж буй, Оросын тамирчин удирдагчид гардуулсан байна.
"Би энэ зэргийн шагналыг хүртэх хэмжээнд хүрээгүй гэж санаа зовж байна" гэж Путин хэлжээ. "Тулааны энэ гайхамшигтай урлагийг дэлгэрүүлэх кампанит ажил өрнүүлцгээе. Үүнийг эх орондоо дэлгэрүүлэхэд Орос улс бололцоотой бүхнээ хийнэ" гэж тэрбээр хэлэв.
Таеквондогийн хамгийн дээд зэрэг "дан"-г цөөн хэдэн хүн авч байсан юм. Тэдний дунд АНУ, Индонез, Гондурас, Испани, Хорват, Пакистан зэрэг улсын Ерөнхийлөгч нар байна.
Таеквондо нь тулаан болон өөрийгөө хамгаалах арга текник бүхий Солонгосын зодооны урлаг бөгөөд дэлхийн 250 орны 70-80 сая хүмүүс энэ спортоор шамдан хичээллэдэг ажээ.
Солонгосын тулааны урлаг таеквондогийн хамгийн дээд буюу есдүгээр зэргийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хүртлээ.Хар бүс, батламж болох өргөмжөл бүхий есдүгээр зэргийн шагналыг Дэлхийн таеквондогийн холбооны тэргүүн Чоу Чун Вон Өмнөд Солонгост айлчилж буй, Оросын тамирчин удирдагчид гардуулсан байна.

0 Сэтгэгдэл