Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
С.Гантулга: Ойгоо цэвэрлэвэл 31 жил хэрэглэх түлээ гарна
Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг БОНХЯ-наас Засгийн газарт өргөн барихад бэлэн болжээ. Энэ бодлого Монгол орны экологийн тэнцвэрийг хадгалах, цөлжиж доройтсон газар нутгийг ойжуулах, ойн нөөцийг иж бүрэн ашиглахад чиглэх юм. Манай улсын ойн сангийн нийт талбай 18.6 мянган га. Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, хуурайшлын улмаас түймэр гарах, хөнөөлт шавьжны тоо олшрох давтамж нэмэгдэж, ойн хомсдолд орох гол хүчин зүйл болжээ. Судалгаанаас үзвэл 1980 оноос хойш жилд дунджаар 328 мянган га ой түймэрт өртөж байна. Өөрөөр хэлбэл, 1996-2012 оны хооронд 178 удаа түймэр асч 6.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоо бий. Үүний зургаан тэрбум нь экологийн үлдсэн нь эд материал, түймэр унтраахад зарцуулсан хөрөнгө юм.
Улсын хэмжээнд 2009-2012 онд жилд дунджаар 133.5 мянган шоо метр хэрэглээний мод, 577.3 мянган шоо метр түлээ бэлтгэсэн байна. Энэ онд 67.7 мянган шоо метр мод үйлдвэрлэлд хэрэглэжээ. Мөн 243.2 мянган шоо метр мод ахуйн хэрэглээнд, 826.6 мянган шоо метрийг түлээнд бэлтгэсэн аж. Сүүлийн арван жилд 72.9 мянган га талбайн ойг нөхөн сэргээж, 14.2 сая га талбайд зохицуулалт хийж, 675 мянган га-д хортон шавьж устгажээ.
БОНХЯ ирэх онд ой цэвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлэх болов. Манай улсын нийт ойн санд 44.2 мянган шоо метр хатсан, 19.98 мянган шоо метр унанги модны нөөц бий гэсэн судалгаа гарсан байна. Ойг цэвэрлэснээр жилд 2.4 сая шоо метр шатах материалын нөөц багасч түймрийн эрсдэл буурна хэмээн үзэж байгаа юм. Өчигдөр “Ойн үндэсний чуулган” боллоо. Уг чуулганаар Монгол орны ойн өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого, цэвэрлэгээ хийх, нөхөн сэргээх, ойжуулах гээд олон зүйл ярилцав.
Энэ үеэр БОНХЯ-ны ойн судалгаа, хөгжлийн төв улсын үйлдвэрийн газрын захирал С.Гантулгаас ойн цэвэрлэгээ, хамгааллын талаар тодрууллаа.
-Ойн цэвэрлэгээ хийх тухай ярьж байна. Хэдий хэмжээний га талбай цэвэрлэх шаардлагатай юм бэ?
-Улсын ойн сангийн 16 хувь буюу 2.1 сая га талбайд цэвэрлэгээ хийх шаардлагатай. Цэвэрлэгээ хийснээр ойн төлөв сайжирч, түймэр гарах нь буурч, хортон шавьж багасах юм. Түүүнчлэн 64.2 сая шоо метр түлээний мод гарна. Энэ нь өнөөгийн хэрэглээгээр тооцвол 31 жилийн нөөц юм.
-Ой цэвэрлэх нэрээр залуу мод унагадаг гэсэн яриа байдаг. Үүнийг яаж хянах вэ?
-Цэвэрлэх нь арчилгааны журмаар мод огтлохоос өөр асуудал. Гал түймэрт өртсөн, хортон шавьжинд идэгдсэн, унасан, хатчихсан модыг л цэвэрлэх юм.
-Энэ ажилд хэчнээн төгрөг зарцуулах бол. Зардлыг нь хэрхэн шийдэх вэ?
-Нэлээд хөрөнгө орно. Улсын төсвөөс санхүүжилтийг нь шийдэх байх. Орон нутаг аймаг, сумын хөгжлийг дэмжих сан, зээл тусламж авах зэргээр мэргэжлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ойд цэвэрлэгээ хийх боломжтой. Бид ой модоо цэвэрлэе, түлээ түлшний ийм нөөц байна гэдгийг л тавьж буй юм. Өөрөөр хэлбэл, ойн санг эзэмшиж буй нөхөрлөлүүд, орон нутгийн ажилгүй иргэдийг татан оролцуулна.
-Хортон шавьжинд идэгдсэн ойн судалгаа бий юү. Шавьжнаас хамгаалах ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хавар, намарт улсын хэмжээнд ойн хортон шавьжийн судалгаа хийдэг. Жилдээ 2-2.5 сая га талбайг судалдаг. Энэ нь, хүн хүч, хөрөнгөтэй холбоотой учраас бага талбайг хамруулдаг юм. Нэг ёсондоо нийт ойнхоо 20 орчим хувийг судалгаанд хамруулж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хортон шавьтай тэмцэхэд чамгүй хөрөнгө мөнгө зарцуулах болсон. Тухайлбал, энэ оны байдлаар 1.7 тэрбум төгрөг гаргасан. Шавьжтай тэмцэхэд аль болох химийн хор хэрэглэхээс зайлсхийдэг. Ерөнхийдөө ирэх жилүүдээс химийн хор хэрэглэхээ болино. Энэ жил нийт ойнхоо 40 хүртэлх ойд биологийн аргаар хортон шавьжтай тэмцэж байна.
-Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг хэр хийж байгаа бол. Нэг га талбайг ямар үнэ өртгөөр нөхөн сэргээж байна вэ?
-Өнөөдөр нэг га талбай ойжуулахад хээрийн бүсэд 200 мянган төгрөг байдаг. Энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй, тав зургаан жилийн өмнө батлагдсан төсөв. Үүнийг шинэчлэх ёстой. Өнөөдөр хамгийн бага нь 700-800 мянган төгрөгөөр ойжуулж нөхөн сэргээх тооцоо гарч байгаа юм. Энэ талаар БОНХЯ, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг судалж байна. Удахгүй шийдэх байх.

0 Сэтгэгдэл