Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна

Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл зургаан эгнээ 32 км урт хурдны замыг барих бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн.Энэхүү Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл үргэлжилнэ. Нийт 9.8 км урт төмөрбетон гүүрэн байгууламж, олон түвшний уулзваруудтай, долоон байршилд туннелтэй хурдны авто зам байх юм. Туулын хурдны зам төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлээс санхүүжүүлнэ. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварт 207 тэрбум төгрөгийг төлнө. Гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 1.3 их наяд төгрөг. Авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг. Зургаан эгнээ нэг км хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ.Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам юм. Хамгийн ойролцоо жишээгээр төсөвт өртгийг тайлбарлая. Толгойт-Ард Аюуш буюу Гэмтлийн эмнэлгээс Содон хороолол хүртэлх зургаан эгнээ авто замын нэг км авто замын төсөвт өртөг 21 тэрбум төгрөгөөр баригдсан. Авто замын хувьд далангийн өндөр зэрэг тоо хэмжээнээсээ хамаараад төсөвт өртөг харилцан адилгүй байдаг. Монгол Улсад сүүлийн үед баригдаж байгаа гүүрэн байгууламжийн жишиг ханш нэг урт метр нь 190-200 сая төгрөг бол харин нэг км гүүр 190-200 тэрбум төгрөгөөр босож байна. Жишээлбэл, Наадамчдын шинэ гүүр 450 метр урт, 77 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Замын цагдаагийн гүүр буюу Олимпын гүүр дөрвөн эгнээ 750 метр урттай, нэг км хүрэхгүй энэ гүүр 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Олимпын гүүр дөрвөн эгнээ, олон түвшний орц гарц, огтлолцолтой гүүр учраас нэг км нь 200 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан гэсэн үг. Энэ нь хэдэн жилийн өмнөх тоо. Харин Туулын хурдны замын гүүрэн байгууламж нэг км нь 130 тэрбум төгрөгөөр баригдахаар хамгийн бага үнийн саналаар хийгдэж байгаа ажил” гэлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан