Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Нийслэлийн оны шилдэг хүүхдүүд шалгарлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан жил бүр сурлага, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийнхнээ хошуучлан, манлайлсан авъяаслаг хүүхдүүдээ оны “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг.  Энэ жилийн нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2013 оны 12-р сарын 23-ний өдөр болж, 5 номинациар  оны шилдэг хүүхдүүд тодорлоо. Дүүрэг бүрээс нийт 43 хүүхдийн материалыг ирүүлснээс “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр ХУД-ийн 114-р сургуулийн 11-р ангийн сурагч Мөнхжанцан овогтой Анхцэцэг, “Шилдэг авъяаслаг хүүхэд”– ээр БЗД-ийн 33-р сургуулийн 11-р ангийн сурагч Баярсайхан овогтой Тунгалагтамир, “Шилдэг бүтээлч хүүхэд”-ээр -БГД-ийн 20-р сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Болд овогтой Цолмон, “Шилдэг оюунлаг хүүхэд”-ээр ЧД-ийн Олонлог сургуулийн 11-р ангийн сурагч Ганболд овогтой Баяржавхлан, “Шилдэг манлайлагч хүүхэд”-ээр Налайх дүүрэг Голомт цогцолборын 10-р ангийн сурагч Бямбасүрэн овогтой Тэлмүүн нар тус тус шалгарлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан