Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Михаил Шумахерын амь нас дээсэн дөрөөн дээр байна
Формула 1-ийн долоон удаагийн аварга, домогт тамирчин Михаил Шумахер Альпийн нуруунд гулгаж яваад осолдож, тархи нугасаа хүнд хүнд гэмтээсний улмаас комд оржээ. М.Шумахер Альпийн нурууны Франц дахь Мерибел хэмээх цанын баазад 7000 фитийн өндөрт 14 настай хүүтэйгээ хамт гулгаж байхдаа чулуун дээр толгойгоо цохиж унасан байна. Хэдийгээр тэрээр хамгаалалтын малгайтай байсан ч тархи маш хүнд гэмтсэн бололтой цус олгойдож байсан хэмээн гэрчүүд ярьж байна. Тамирчныг осолдсоноос долоон минутын дараа нисдэг тэргээр ойролцоохь эмнэлэгт хүргэсэн ч гэмтэл хэтэрхий хүнд бас амь насанд аюултай байсан учир том эмнэлэгт хүргэсэн байна. Тус эмнэлэгт тархи, нугасны мэс заслаар Францдаа тэргүүлдэг, М.Шумахерын сайн найз Жерард Сэйлан хүрэлцэн ирж, түүнийг хариуцан авсан байна. Гэхдээ алдарт тамирчин одоо комын байдалтай, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг Францын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Хэдхэн хоногийн дараа 45 нас хүрэх нэрт тамирчин цанаар гулгах маш дуртай, тиймдээ ч Альпийн нуруунд өөрийн гэсэн эзэмшилтэй болж, гэр бүлийн хамт байнга амарч гулгадаг байжээ.







Формула 1-ийн долоон удаагийн аварга, домогт тамирчин Михаил Шумахер Альпийн нуруунд гулгаж яваад осолдож, тархи нугасаа хүнд хүнд гэмтээсний улмаас комд оржээ. М.Шумахер Альпийн нурууны Франц дахь Мерибел хэмээх цанын баазад 7000 фитийн өндөрт 14 настай хүүтэйгээ хамт гулгаж байхдаа чулуун дээр толгойгоо цохиж унасан байна. Хэдийгээр тэрээр хамгаалалтын малгайтай байсан ч тархи маш хүнд гэмтсэн бололтой цус олгойдож байсан хэмээн гэрчүүд ярьж байна. Тамирчныг осолдсоноос долоон минутын дараа нисдэг тэргээр ойролцоохь эмнэлэгт хүргэсэн ч гэмтэл хэтэрхий хүнд бас амь насанд аюултай байсан учир том эмнэлэгт хүргэсэн байна. Тус эмнэлэгт тархи, нугасны мэс заслаар Францдаа тэргүүлдэг, М.Шумахерын сайн найз Жерард Сэйлан хүрэлцэн ирж, түүнийг хариуцан авсан байна. Гэхдээ алдарт тамирчин одоо комын байдалтай, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг Францын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Хэдхэн хоногийн дараа 45 нас хүрэх нэрт тамирчин цанаар гулгах маш дуртай, тиймдээ ч Альпийн нуруунд өөрийн гэсэн эзэмшилтэй болж, гэр бүлийн хамт байнга амарч гулгадаг байжээ.







0 Сэтгэгдэл




















