Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр онгоцны тасалбарын үнэ нэмэгдэхгүй
Энэ онд Бразильд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр онгоцны тасалбар, зочид буудлын үнийг хаданд гаргачихгүйн тулд тус улсын эрх баригчид агаарын тээврийн компаниуд болон зочид буудлын удирдлагуудтай уулзаж ярилцаж байна. Тэмцээнийг үзэхээр Бразильд гадаадын 600 мянган жуулчин ирэх таамаг бий. Тэмцээн зөвхөн нэг газар болохгүй, 12 хотод болох учраас Бразилийн орон нутгийн нислэгчийн ачаалал ч үлэмж хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой. Гэвч энэ боломжийг ашиглан дотоодын агаарын тээврийн компаниуд үнээ өсгөхгүй гэх газаргүй учраас эрх баригчид тэдэнтэй урьдчилан тохиролцож байгаа бөгөөд хэрэв тэд шударга бус үнэ тогтоовол тэмцээний үеэр олон улсын агаарын тээврийн компаниудад орон нутагт нислэг үйлдэх зөвшөөрөл өгөхөөр ярилцаж байгаа аж. Мэдээж, Бразилийн эрх баригчид дотоодын компаниудаа энэ алтан боломжийг ашиглаж, аль болох өндөр ашиг орлого олоосой гэж хүсч байгаа ч хамгийн гол нь зохиомлоор үнэ өсгөхгүй байхыг сануулж байгаа гэнэ. Зочид буудлуудын хувьд ч мөн ийм сануулга өгчээ.
Дашрамд сануулахад хөлбөмбөгийн ДАШТ зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13-ны хооронд үргэлжилнэ.
Энэ онд Бразильд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр онгоцны тасалбар, зочид буудлын үнийг хаданд гаргачихгүйн тулд тус улсын эрх баригчид агаарын тээврийн компаниуд болон зочид буудлын удирдлагуудтай уулзаж ярилцаж байна. Тэмцээнийг үзэхээр Бразильд гадаадын 600 мянган жуулчин ирэх таамаг бий. Тэмцээн зөвхөн нэг газар болохгүй, 12 хотод болох учраас Бразилийн орон нутгийн нислэгчийн ачаалал ч үлэмж хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой. Гэвч энэ боломжийг ашиглан дотоодын агаарын тээврийн компаниуд үнээ өсгөхгүй гэх газаргүй учраас эрх баригчид тэдэнтэй урьдчилан тохиролцож байгаа бөгөөд хэрэв тэд шударга бус үнэ тогтоовол тэмцээний үеэр олон улсын агаарын тээврийн компаниудад орон нутагт нислэг үйлдэх зөвшөөрөл өгөхөөр ярилцаж байгаа аж. Мэдээж, Бразилийн эрх баригчид дотоодын компаниудаа энэ алтан боломжийг ашиглаж, аль болох өндөр ашиг орлого олоосой гэж хүсч байгаа ч хамгийн гол нь зохиомлоор үнэ өсгөхгүй байхыг сануулж байгаа гэнэ. Зочид буудлуудын хувьд ч мөн ийм сануулга өгчээ. Дашрамд сануулахад хөлбөмбөгийн ДАШТ зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13-ны хооронд үргэлжилнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















