Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Криштиан Рональд 400 дахь гоолоо орууллаа
Португалийн шигшээ багийн болон мадридын “Реал” багийн довтлогч нэрт хөл бөмбөгчин 28 настай Криштиан Рональд хөл бөмбөг тоглож эхэлснээсээ хойш 400 дахь гоолоо оруулсан байна.
Тэрээр саяхан болсон Испанийн аварга шалгаруулах тэмцээний үеэр “Сельты” багийн эсрэг тоглохдоо хоёр дахь бөмбөгөө оруулсан нь түүний 400 дахь гоол байжээ. Тэрээр “Селты”-ийн хаалганд эхний бөмбөгөө 82 дахь минутад оруулсан бол хоёрдахь буюу 400 дахь гоолоо нэмэлт гурван минутад оруулжээ.
Тэрээр энэ бүх бөмбөгөө “Спортинг”, “Манчестер Юнайтед”, “Реал” багт тоглож байхдаа хийсэн бол 162-ыг нь баруун хөлөөрөө, 75-ыг нь зүүн хөлөөрөө, 62-ыг толгойгоороо, 63-ыг нь 11-алхмаас, 38-ыг нь торгуулийн цохилтоор оруулжээ.

Португалийн шигшээ багийн болон мадридын “Реал” багийн довтлогч нэрт хөл бөмбөгчин 28 настай Криштиан Рональд хөл бөмбөг тоглож эхэлснээсээ хойш 400 дахь гоолоо оруулсан байна. Тэрээр саяхан болсон Испанийн аварга шалгаруулах тэмцээний үеэр “Сельты” багийн эсрэг тоглохдоо хоёр дахь бөмбөгөө оруулсан нь түүний 400 дахь гоол байжээ. Тэрээр “Селты”-ийн хаалганд эхний бөмбөгөө 82 дахь минутад оруулсан бол хоёрдахь буюу 400 дахь гоолоо нэмэлт гурван минутад оруулжээ.
Тэрээр энэ бүх бөмбөгөө “Спортинг”, “Манчестер Юнайтед”, “Реал” багт тоглож байхдаа хийсэн бол 162-ыг нь баруун хөлөөрөө, 75-ыг нь зүүн хөлөөрөө, 62-ыг толгойгоороо, 63-ыг нь 11-алхмаас, 38-ыг нь торгуулийн цохилтоор оруулжээ.

0 Сэтгэгдэл




















