Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Сочигийн олимпыг хамгаалахад FBI тусална
Удахгүй болох гэж буй Сочигийн өвлийн олимпын наадмын аюулгүй байдлыг сахиулж, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэхэд туслахаар АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо (ХТМТ) хэдэн арван албан хаагчаа ОХУ руу илгээж байна.
"20 орчим тагнуулч болон бусад албан хаагчийг Москва руу илгээнэ. 10 гаруй албан хаагчаа ирэх сарын 7-23-нд өвлийн олимпын наадмыг зохион байгуулах Хар тэнгисийн эргийн амралт сувиллын Сочи хотод байрлуулна" гэж ХТМТ-ны захирал Жеймс Корни хэллээ. Мөн түүний хэлснээр, албан хаагчдын зарим нь Сочид хэдийнээ очжээ.
"Аливаа олимпын наадмын аюулгүй байдлыг сахиулна гэдэг асар том ажил" гэж тэрбээр хэлэв.
Манай агентлаг ОХУ-д туслах ч энэ олимпын наадмын аюулгүй байдлыг хангах нь эцэстээ Москвагийн үүрэг гэж ХТМТ-ны тэргүүн хэлээд, ОХУ олимпын наадмыг аюулгүй зохион байгуулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Өнгөрсөн сард Оросын Волгоград хотын галт тэрэгний төв буудал болон троллейбусанд амиа золиослогч хоёр этгээд халдлага үйлдсэний улмаас 34 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсаны дараа Сочид аюулгүй байдлыг чангатгаж эхэлсэн юм. Волгоград нь Сочигоос 630 км-ын зайтай байдаг.
Волгоградын халдлагуудын хариуцлагыг ямар нэг бүлэглэл хүлээгээгүй ч Умард Кавказын бүс нутгийн босогчид үйлдсэн байж болзошгүй гэж Оросын тусгай албаныхан үзэж байгаа билээ.
Удахгүй болох гэж буй Сочигийн өвлийн олимпын наадмын аюулгүй байдлыг сахиулж, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэхэд туслахаар АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо (ХТМТ) хэдэн арван албан хаагчаа ОХУ руу илгээж байна."20 орчим тагнуулч болон бусад албан хаагчийг Москва руу илгээнэ. 10 гаруй албан хаагчаа ирэх сарын 7-23-нд өвлийн олимпын наадмыг зохион байгуулах Хар тэнгисийн эргийн амралт сувиллын Сочи хотод байрлуулна" гэж ХТМТ-ны захирал Жеймс Корни хэллээ. Мөн түүний хэлснээр, албан хаагчдын зарим нь Сочид хэдийнээ очжээ.

0 Сэтгэгдэл