Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
К.Рональдо Баллон д’Ор хүртэж нулимс унагав
Алдарт хөлбөмбөгч Кристиан Рональдо ФИФА-гаас олгодог дэлхийн шилдэг тоглогчийн шагнал Баллон д"Ор хүртлээ. Энэ нэр хүндтэй шагналыг сүүлийн дөрвөн жил дараалан Л.Месси хүртсэн бол энэ удаа К.Рональдо энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг гэдгээ дахин баталж хоёр дахиа Баллон д"Oр авч байгаа нь энэ. Л.Мессигийн шагналын буухианы өмнө буюу 2008 онд дэлхийн шилдэг тоглогч болж байсан тэрээр энэ онд клубынхээ болон улсынхаа төлөө 56 тоглолтод оролцсоноос 66 оноо авчээ. Хамгийн гол нь, түүнгүйгээр Португалийн шигшээ баг Бразилийн ДАШТ-д оролцох эрх хамгаалж чадахааргүй байсан бөгөөд Шведийн эсрэг хийсэн тоглолтод дөрвөн гоол оруулснаараа улсынхаа хөгжөөн дэмжигчдийн өмнө онцгой гавьяа байгуулсан билээ.

К.Рональдо шагналаа гардан авахаар хүүтэйгээ хамт тайзнаа гарч ирэхдээ сэтгэл нь хөдөлж, нулимсаа нууж чадсангүй. Тэрээр "Энэ мөчийг үгээр илэрхийлж чадахгүй нь.Реал Мадрид болон Португалийн шигшээ багийн бүх хамтран тоглогчид энд надтай хамт байгаа гэр бүлийнхэндээ баярлалаа. Намайг мэддэг хүмүүс бол надад маш олон хүн тусладаг гэдгийг мэдэж байгаа. Манай менежер, Ерөнхийлөгч, Миний найз бүсгүй, миний хүү гээд. Миний сэтгэл маш их хөдөлж байна. Хувь тоглогчийн тухайд маш сайхан улирал өнгөрлөө.Би дараа жил ч бас энд байж, энэ шагналыг авахыг хүсч байна" гээд нулимс унагасан тухайдаа "Миний ээж юм л бол уйлчихдаг хүн. Түүнийг уйлахаар би ч бас дагаад уйлчихдаг, их сэтгэлийн хөдөлгөөнтэй" гэжээ.

Л.Месси найз бүсгүйнхээ хамт ёслолд иржээ.

Домогт хөлбөмбөгч Пелед ФИФА-гаас хөлбөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэтгэлийн шагналаа гардуулсан байна.

Тэрээр шагналаа гардахдаа мөн л сэтгэл хөдөлж, нулимс унагажээ.

0 Сэтгэгдэл