АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
УЛСЫН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ ӨӨРЧЛӨГДӨЖ МАГАДГҮЙ
Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж, Улсын наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдаанд оролцсон уяачдад үндэсний спортын төрлөөр улсын цол олгуулах асуудлыг хэлэлцлээ. Хурдан морины салбар хороо үндэсний спортын холбоодоос ирүүлсэн саналыг хянаж, нэгтгэн боловсруулсан төсөлд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол, шалгуурыг хангасан байх зарчим баримталжээ. Харин уяачдын амжилтыг тодорхойлохдоо морьд нь түрүүлж, айрагдахад олгосон гэрчилгээ, өргөмжлөл, диплом зэрэг албан ёсны бичиг баримт болон тухайн уралдааныг зохион байгуулсан спорт хороодын гаргасан шийдвэр, цувааг үндэслэсэн байхаар журамласан байна. Энэ журмыг үндэслэн улсын цол олгох болзол, шалгуур хангасан 19 уяачид улсын цол олгохоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр комиссын хуралдаанаас шийдвэрлэсэн бөгөөд таван хүнд Монгол Улсын тод манлай уяач, дөрвөн хүнд манлай уяач, 10 хүнд алдарт уяач цол олгуулахаар санал оруулсан байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Морь уяж, сойж уралдуулдаг уяачдад нь биш морины эздэд улсын цол олгох нь буруу. Энэ нь дэвжээнд барилдаж амжилт гаргасан бөхөд биш дэвжээний эзэнд аварга цол олгож байгаатай адил харагдаж байна” гэсэн саналыг гаргаж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн комиссын гишүүдийн саналыг цуглуулж чадлаа.
Ингэснээр түүний санаачлагыг Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, шадар сайд Д.Тэрбишдагва дэмжиж ажил хэрэг болгохоор боллоо. Мөн Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн хурдан морины бүсийн уралдааны төв, зохион байгуулалтын талаар мөн хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж, Улсын наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдаанд оролцсон уяачдад үндэсний спортын төрлөөр улсын цол олгуулах асуудлыг хэлэлцлээ. Хурдан морины салбар хороо үндэсний спортын холбоодоос ирүүлсэн саналыг хянаж, нэгтгэн боловсруулсан төсөлд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол, шалгуурыг хангасан байх зарчим баримталжээ. Харин уяачдын амжилтыг тодорхойлохдоо морьд нь түрүүлж, айрагдахад олгосон гэрчилгээ, өргөмжлөл, диплом зэрэг албан ёсны бичиг баримт болон тухайн уралдааныг зохион байгуулсан спорт хороодын гаргасан шийдвэр, цувааг үндэслэсэн байхаар журамласан байна. Энэ журмыг үндэслэн улсын цол олгох болзол, шалгуур хангасан 19 уяачид улсын цол олгохоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр комиссын хуралдаанаас шийдвэрлэсэн бөгөөд таван хүнд Монгол Улсын тод манлай уяач, дөрвөн хүнд манлай уяач, 10 хүнд алдарт уяач цол олгуулахаар санал оруулсан байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Морь уяж, сойж уралдуулдаг уяачдад нь биш морины эздэд улсын цол олгох нь буруу. Энэ нь дэвжээнд барилдаж амжилт гаргасан бөхөд биш дэвжээний эзэнд аварга цол олгож байгаатай адил харагдаж байна” гэсэн саналыг гаргаж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн комиссын гишүүдийн саналыг цуглуулж чадлаа.
Ингэснээр түүний санаачлагыг Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, шадар сайд Д.Тэрбишдагва дэмжиж ажил хэрэг болгохоор боллоо. Мөн Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн хурдан морины бүсийн уралдааны төв, зохион байгуулалтын талаар мөн хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
0 Сэтгэгдэл
Эрхэм Ерөнхийлөгчид
Эрхэм ерөнхийлөгч өө. Одоохон наад тэнэгрэл элийрлээ зогсоо. Хэтэрлээ.Ард олон босно шүү.Биднийг бүү доромжил.Дарга хийдэг нь багадаад,хулгай хийцгээнэ,Дээр нь элдвээр татварлана,доромжлож дээрэлхэнэ,одоо бүр ард олны сэтгэлийн их цэнгэл баярыг орон шоронгыхонтой нийлчихсэн төрийн албан хаагч сайд дарга нар нь гутаах ч гэж дээ.Больж үзээрэй. Бас тэр Монгол бөхөөр оролдоод яваа ГОНЧИГТОХ өвчөн байна. Нэг хүнд цол өгүүлэх гээд далдайгаад тэнэгрээд явхийн. Бөөн хэрүүл тэмцлийн үүд нээх гээд байхийн. Новш чинь.
2014.01.22























