Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Ч.ОТГОНЦЭЦЭГ: СУРАГЧИЙН ӨРГӨДЛИЙГ 23-НЫГ ХҮРТЭЛ АВНА
Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсч, их дээд сургуульд элсэн
орох хүүхдүүд хоёр сарын өмнөөс элсэлтийн ерөнхий шалгалтдаа бүртгүүлж
эхэлсэн. Хэдийгээр бүртгэл эхэлсэн ч шалгуулагчид хойрго хандаж байсан
юм. Харин сүүлийн хэд хоног Боловсролын үнэлгээний төвийнхөн ажлын
цагаа сунган 20:00 цаг хүртэл ажилласны үр дүнд шалгуулагчид
хугацаандаа амжиж бүртгүүлж чадлаа. Өчигдөр 16:20 минутын үед
Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл хариуцсан мэргэжилтэн
Ч.Отгонцэцэгтэй холбогдоход “Одоогоор 42700 шалгуулагч бүртгүүлсэн
байна” гэдэг мэдээлэл өгөв. Хэлсэн ёсоороо БСШУЯ-ны харьяа Боловсролын
үнэлгээний төвийнхөн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлээ өчигдөр
18:00 цагт орон даяар автоматаар зогсоосон. Элсэгчдийн хувьд цагт нь
тулгаж бүртгүүлдэг зан энэ удаад мөн л давтагдаж мэр сэр хоцорсон
хүүхэд ч байв. Тэгэхээр энэ жил бүртгүүлж амжаагүй хүүхдүүд ирэх жилийг
хүлээх нь. Ингээд зарим зүйлийг БҮТ-ийн хэвлэл хариуцсан мэргэжилтэн
Ч.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 45 мянган хүүхэд бүртгүүлнэ гэсэн тооцоо гарсан. Бүртгэл дуусахад цагийн зай байна. Таны хэлснээр бол 2000 хүүхэд лав дутуу байна?
-Хэдхэн хоногийн өмнө 30 гаруй мянган хүүхэд бүртгүүлсэн байсан. Сүүлийн хэд хоног үнэхээр ачаалалтай ажиллалаа. Өдөрт хоёр, гурван мянгаараа бүртгүүлж байсан. Одоогийн байдлаар 43 мянган хүүхэд бүртгүүлжээ. Цагийн дотор хэд болж нэмэгдэхийг хэлж мэдэхгүй. Бид нэмэлт бүртгэл хийхгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн.
-Хувийн мэдээллээ буруу оруулсан хүүхдүүдийн материалыг өргөдлийнх нь дагуу засдаг. Хэчнээн хүүхэд өргөдөл гаргасан бол?
-Одоогоор тоог нь хэлэх боломж алга. Сурагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг энэ сарын 23-ныг хүртэл хүлээн авч шийдвэрлэнэ.
-Элсэгчид шалгалтад орохын өмнө суудлын хуваарилалт бүхий шар хуудас авах ёстой. Хэзээнээс тарааж эхлэх вэ?
-Энэ онд ЕБС төгсч буй хүүхдүүд шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсаа шалгалт эхлэхээс өмнө харьяа Боловсрол, соёлын газраар дамжуулан сургуулиараа хүлээн авч шалгалтад орох юм. Улаанбаатар хотын харьяалалтай ЕБС-аа өмнөх онд төгссөн шалгуулагчид суудлын хуваариа БҮТ-ийн заагдсан газраас зургадугаар сарын 2-6-ны хооронд авна. Харин хөдөө орон нутгийнх бол суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авах юм.
-Шалгуулагчид шалгалтад орохдоо ямар материал бүрдүүлэх ёстой талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг авч ирэх ёстой. Мөн иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2012 оны зургадугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад орохдоо авч ирнэ.
-Гадаадад сургууль төгссөн сурагчид яах билээ?
-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагч БСШУЯ-аар баталгаажуулсан ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрсөн бичгээ авч шалгалтад орно. Энэ дашрамд ЭЕШ орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зургадугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд явагдах байгаа.

0 Сэтгэгдэл