Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Сергей Лавров: Сочид 44 улсын төр, засгийн тэргүүн ирнэ
Гадаадын улстөрчид Сочигийн олимпод оролцохгүй хэмээн зарлаж байгаа нь ОХУ-ын биш, харин Олон улсын олимпын хорооны урилгыг үл тоомсорлож байгаа хэрэг хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрээр “Одоогийн байдлаар 44 орны төр, засгийн тэргүүн өвлийн олимпын зөвхөн нээлтэд ирэх бол нийтдээ энэ тоо 60 орон болж өснө. Тэгээд л өөрсдөө дүгнээд үз л дээ” гэсэн байна. Тэр бас Орос улс олимпоор далимдуулан хэн нэгэнд ямар нэг мессеж илгээхийг бодохгүй байна гээд “Бид олимпыг баяр гэж үзэж спортын энэ том арга хэмжээнд л зочдоо урьсан, тамирчдаа л бүхнээс илүүд үзэж байгаа. Ер нь бүх зүйл тамирчдаас л шалтгаална” гэж хэлжээ.
Өнөөдөр нээлтийн ёслол нь болох Сочигийн олимпын сноуборд, уран гулгалт, фристайлын тэмцээнүүд өчигдөр эхэлсэн юм.
Гадаадын улстөрчид Сочигийн олимпод оролцохгүй хэмээн зарлаж байгаа нь ОХУ-ын биш, харин Олон улсын олимпын хорооны урилгыг үл тоомсорлож байгаа хэрэг хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрээр “Одоогийн байдлаар 44 орны төр, засгийн тэргүүн өвлийн олимпын зөвхөн нээлтэд ирэх бол нийтдээ энэ тоо 60 орон болж өснө. Тэгээд л өөрсдөө дүгнээд үз л дээ” гэсэн байна. Тэр бас Орос улс олимпоор далимдуулан хэн нэгэнд ямар нэг мессеж илгээхийг бодохгүй байна гээд “Бид олимпыг баяр гэж үзэж спортын энэ том арга хэмжээнд л зочдоо урьсан, тамирчдаа л бүхнээс илүүд үзэж байгаа. Ер нь бүх зүйл тамирчдаас л шалтгаална” гэж хэлжээ. Өнөөдөр нээлтийн ёслол нь болох Сочигийн олимпын сноуборд, уран гулгалт, фристайлын тэмцээнүүд өчигдөр эхэлсэн юм.
0 Сэтгэгдэл




















