Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Ю.Тимошенкод хүнлэг хандахыг шаардав
Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр долоон жилийн ял аван хоригдож буй Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкод хүнлэг хандаж, эрх нь зөрчигдөж буй эсэхийг шалгахыг Оросын Гадаад хэргийн яам шаарджээ. Хоригдсон цагаасаа хойш эрүүл мэнд нь дордсон хэмээн мэдээлж буй Ю.Тимошенко дөрөв хоногийн өмнөөс өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. Тэрээр өөрийг нь зодсон шоронгийн балмад халдлагыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байгаа аж. Өнгөрсөн баасан гаригт шоронгийн гурван харгалзагч түүнийг орон нутгийн эмнэлэг рүү хүчээр авч явах гэж оролдож, эсэргүүцсэн учир гар, хөлийг нь хүлж байгаад зодсон аж. Ю.Тимошенко Украины дотоодын эмч мэргэжилтнүүдийн гаргах онош дүгнэлтэд итгэхгүй байгаа учир орон нутгийн эмнэлэгт үзүүлэхгүй хэмээн эсэргүүцжээ. Гэтэл түүнийг хүчээр авч явахдаа элэг цээж рүү нь хүчтэй цохисноос болж тэрээр бүр ухаан алдаж унасан бөгөөд сэрэхэд нь аль хэдийнэ эмнэлэгт ирсэн байсан гэнэ. Хэвлэлүүдээр гарч буй энэ мэдээллийг үндэслэн Оросын Гадаад хэргийн яам Украины эрх баригчдад шаардлага хүргүүлэхдээ экс Ерөнхий сайдын хүний эрхийг зөрчихгүй байхыг анхааруулсан байна.
0 Сэтгэгдэл
























