Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ

Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгах хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн байршилд ажиллалаа.

Тодруулбал, “Цагаан хуаран Консалтинг” ХХК нь Өгөөмөр захын хойно нийт 5.5 га талбайд 2448 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн сүүлийн ээлж болох V ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тухайн орчимд байрлах 91А орон сууцны иргэдээс орон сууцад нь доргилт өгсөн, улмаар ан цав үүсэж иргэдийн тав тух, аюулгүй байдал алдагдсан. Мөн 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж буй зэрэг гомдлыг ирүүлсэн аж. Гомдол, мэдээллийг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалт хийхэд тус байгууллага нь барилгын ажилтай холбоотой бусад зөвшөөрлөө авсан хэдий ч барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон юм. 

Ийнхүү өнөөдөр “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн барилга угсралтын ажлыг түр зогсоож, хууль, дүрэм журмын дагуу холбогдох зөвшөөрлийг авч барилга угсралтын ажлаа эхлүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өгөв. 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 616 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга угсралтын ажлууд явагдаж байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг холбогдох зөвшөөрлийг авч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, стандарт, норм, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлахыг зөвлөж байна” гэлээ. 

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан