Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр биологийн олон янз байдалд учрах дарамт нэмэгдэж байгааг олон судалгаа баталсаар буй.

Иймд зөвхөн зорилт тодорхойлохоос гадна эдгээрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн тогтолцоог бодитоор бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна. Иймд байгаль орчны салбарынхан “Биологийн олон янз байдлын санхүүжилт: Төлөвлөгөө ба шийдэл” сэдвээр хэлэлцлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр үг хэлэхдээ “Монгол Улс байгалийн өв, экосистемийн хувьд дэлхийд онцгой байр суурь эзэлдэг. Газар нутгийн 20.8 хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагдсан нь дэлхийн хэмжээнд чухал хамгаалалтын сүлжээний нэг юм.

Биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг зөвхөн зардал гэж бус, урт хугацааны өгөөж бүхий хөрөнгө оруулалт гэж харах хандлага дэлхий даяар төлөвшиж байна.

Монгол Улс ч энэ чиг хандлагад нийцсэн санхүүжилтийн шинэ механизм, олон эх үүсвэрт тулгуурласан тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэв.

Хэлэлцүүлгээр 2022 онд батлагдсан Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ болон Монгол Улсын 2026-2030 оны стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж, оролцогч талуудын санал, зөвлөмжийг нэгтгэлээ.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын санхүүжилт, шинэлэг санхүүгийн механизм, тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит шийдлүүдийг тодорхойлох чиглэлд санал солилцов.

Хэлэлцүүлгийн үр дүн нь биологийн олон янз байдлын санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэн боловсруулах, цаашлаад Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын арга хэмжээ, тухайлбал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д дэвшүүлэх бодлого, шийдлийн суурь болох ач холбогдолтой юм.

Эх сурвалж: БОУАӨЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан