Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Сочигийн олимпын нэг сая шахам тасалбар эзнээ олжээ

ОХУ-ын Сочи хотноо болж байгаа өвлийн цагаан олимпын тэмцээн уралдааны нэг сая орчим буюу 924802 тасалбар эзнээ олоод байна гэж олимп зохион байгуулах хороо мягмар гаригт мэдэгдлээ. Тасалбарын 30 хувийг гадаадын жуулчид, хөгжөөн дэмжигчид худалдаж авсан байна. Япон, Канад, АНУ, Европын жуулчид одоо ч тасалбар худалдан авсаар байгаа гэнэ.
Оросын хотуудаас Сочигийнхон эх орондоо зарсан нийт тасалбарын 27 хувийг худалдаж авсан бол Москва, Краснодар хотын оршин суугчид 16-7 хувийг нь авчээ. Ихэнх тасалбарыг 1000-1500 рублиэр борлуулсан байна.

Зохион байгуулагчид тэмцээн уралдааны үзэгчдийн суудал дүүрэн байгаад сэтгэл ханамжтай байгаагаа бас хэлжээ. Хөгжөөн дэмжигчид өвлийн олимпод шинээр орсон тэмцээн уралдааны тасалбарыг илүүтэй их худалдан авч байгаа юм байна. “Барууны зарим хэвлэл үзэгчдийн суудал хоосон байгааг харуулж байгаа боловч үнэн хэрэгтээ байдал тийм биш. Олонхи тэмцээн уралдаан олон цагаар үргэлжилдэг болохоор үзэгчид тэмцээн эхлэхэд дүүрэн байгаад дундуур нь гарч байна. Уулын спортуудад болохоор ихэнх үзэгчид тамирчдад хамгийн ойр байрлалд бөөгнөрч байгаа” гэж зохион байгуулах хороо мэдээлж байна. Олимпын хотод тэмцээн уралдааны тасалбар эрэлт ихтэй байна.

0 Сэтгэгдэл