“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
ХӨЛСӨӨ ХАНГАЛТТАЙ ӨГЧИХ, КУРСИЙН АЖЛЫГ ЧИНЬ ХИЙГЭЭД ӨГЬЕ
Оюутан залуус маань шалгалтдаа бэлтгэхийнхээ хажуугаар диплом, курсийн ажил, бие даалт гээд зав муутайхан өдөр хоногийг өнгөрүүлж буй биз ээ. Гэвч оюутан залуусын ачааллыг багасгаж багагүй мөнгө олох ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүс сүүлийн хэдэн жил тэдний өмнөөс курсийн ажил, бие даалтыг нь бичиж, хийчихдэг жишиг тогтсон. Энэ нь хичээл сурлагадаа тааруу, мэдлэг хомс залууст бол алдаж боломгүй боломж нь болж хувирсан. Жилээс жилд ашигтай болж эхэлсэн энэ төрлийн бизнес энэ жил хэдий өртөгтэй болсныг нь тандлаа. Ингээд 96555808 дугаарын эзэнтэй холбогдож, дараахь яриаг өрнүүллээ.
-Сайн байна уу, зарын дагуу ярьж байна.
-Аан за. Бие даалт, курсийн ажил хоёрын алиныг нь хийлгэх гэсэн юм бэ дээ.
-Курсийн ажил хийлгэмээр байна. Бүхий л чиглэлээр хийдэг биз дээ. Надад сэтгүүлзүйн чиглэлийнх хэрэгтэй байна. Та нарт бэлэн байдаг уу?
-Эхлээд ямар чиглэлээр хийлгэх гэж байгаагаас чинь хийх, үгүйгээ шийднэ. Сэтгүүлзүйн чиглэл гэдэг их хэцүү. Одоо бэлэн гэвэл байгалийн ухааных л байна. Чамд өөрт чинь хийсэн судалгаа байхгүй юм уу.
-Байхгүй. Гэхдээ хийж болох л байх. Сэдвээ сонгоогүй байгаа юм л даа?
-Уг нь, өөрөө судалгаагаа өгчихвөл илүү хямд тусна шүү дээ. Хэрвээ чи амжихгүй байгаа бол би судалгааг чинь хийгээд өгч болно. Ямар ч асуудалгүй. Аргалаад л хийчихнэ. Гэхдээ судалгааны ажил орохгүйгээр нэг хуудас нь 1200-1500 төгрөг болно. Хамгийн багадаа 30-40 хуудастай байх шаардлагатай. Мөнгө төгрөгөө тохирчихвол хэд хоногийн дотор л курсийн ажлыг чинь бэлэн болгочихно.
-Тэгвэл бие даалт хэдэн төгрөгт багтааж хийх вэ?
-Хуудас нь дээрхийн адил үнэтэй хийгдэнэ. Гэхдээ хуудасны тоо нь арай бага байдаг юм. Хийлгэхээр болбол эргээд холбогдохгүй юу даа.
Ийнхүү бидний яриа дахин холбогдохоор болсноор өндөрлөв.
30 гаруй насных болов уу гэмээр дуу хоолойтой уг залуу өөрөө бие дааж дээрх ажлаа хийж гүйцэтгэдэг гэдгээ ч дуулгаж байв. Тэгэхээр өөрөө судалгаагаа хийгээд 60 мянган төгрөгт багтаагаад толгойгоо гашилгалгүйхэн шиг курсийн ажилтай болчихож болохоор байгаа юм. Сар бүр цалин болгож 70 мянган төгрөг авдаг оюутнуудад 60 мянга гэдэг юу ч биш байлгүй. Энэ мэтээр оюутнууд маань 70 мянган төгрөгөө архинд биш ашигтай наймаанд зарцуулж л байвал яамай даа. Мөн энэ чиглэлээр бизнес эрхэлдэг төв хүртэл нээгдсэн байна билээ. “G.O.S” төв нь оюутан залууст хэзээд курсийн ажил, бие даалтыг нь хямд өртгөөр хийж гүйцэтгэнэ гэдгээ зарын сайтуудаар зарласан. Хийлгэх сонирхолтой оюутнууд ч өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ.Тэгэхээр хэн хэндээ ашигтай гэмээр энэхүү бизнес аль хэдийнэ хөлөө олж, олон ч үйлчлүүлэгчтэй болсон нь дагнасан төв хүртэл нээгдэхэд хүргэсэн болов уу. Харамсалтай нь, өөрөө хийгээгүй ажлаа хэрхэн хамгаалдаг бол гэдэг нь сонирхол татаад байгаа юм. Уг нь, намайг оюутан байх үед л курсийн ажил гэж их нэр хүндтэй, тэр болгон аавын хүүгийн хийчихдэг ажил биш байж билээ. Суралцах хугацаандаа тодорхой хичээлүүдээр олж авсан онолын мэдлэгээ гүнзгийрүүлэх, судалгааны ажлын арга зүйтэй болох, аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт, анализ хийж өөрийн санал дүгнэлтээ илэрхийлэх гэж үйлээ үздэг байсан маань одоо ч сэтгэлд тодхон. Тэгээд ч их хөдөлмөр шаардсан ажил болдог учир бас ч үгүй 0.5-3 хүртэлх кредитээр үнэлэгдэж, дүн нь диплом дээр тавигдана. Энэ жишиг өнөөдөр ч хэвээрээ. Гэвч уншиж судалсан материал, шаардлагатай тоо баримтаа цуглуулж боловсруулаад зохих төвшинд нь бичиж хамгаалж чадах оюутан нь өнөөдөр тийм ч олон биш байна. Мөнгө нь л байвал бүхнийг худалдаж авч болно гэдэг сэтгэлгээ оюутнуудын толгойд гүн шингэсний илрэл энэ буй за.

0 Сэтгэгдэл
sarnai
hi bi kursin ajil bichuuleh gsn ymaa yaj bichuuleh we nadad tuslaach
2015.04.03