Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Сочид зуны олимпын үеийнхээс ч дулаахан байна
Олимпын түүхэн дэх хамгийн дулаахан өвлийн олимп нь Сочи болж байна. Өчигдөр Сочид 18 хэм хүрч халснаар Ванкуверийн олимпоос, тэр бүү хэл Афины зуны олимпын үеийнхээс ч дулаахан байна.
Нарлаг, дулаахан өдрүүд үргэлжилж байгаа нь зочид, үзэгчдэд нарлаж суухад таатай хэдий ч тамирчдад таагүй, зарим талаараа аюултай ч байж мэдэх нөхцөл үүсгэж байгаа юм. Дулаарсны улмаас цас хайлж, зөөлөрсөн нь уралдаанд саад учруулж зарим тэмцээнийг түр хойшлуулахаас эхлээд тамирчид олноороо явсан, үсэрч буусан газар цас нь зөөлрөх аюултай байгаа аж. Гэхдээ олимп зохион байгуулагчдын зүгээс үүнийг төдийлөн том асуудал болгон авч үзэхгүй байна.
Сочид ч бус өмнөх өвлийн олимпуудын үеэр ч цаг агаарын улмаас иймэрхүү асуудал үүсч байсан.

Нагано, Сараево, Турин, Ванкуверийн олимпын үеэр дулааны улмаас тэмцээнийг хоёр цагаас хоёр өдрөөр хүртэл хойшлуулж байсан. Харин Сочигийн хувьд гадаа талбайн тэмцээнүүдийг өглөө нар гарч, цас зөөлрөхөөс өмнө хийхийн тулд товлосон цагийн хуваарийг урагшлуулах явдал гарч байгаа юм.
Ер нь, сүүлийн жилүүдэд зуны болон өвлийн олимп цаг агаарын хувьд төдий л ялгаагүй болж хувираад байна. Тухайлбал, Лондонгийн олимпын үеэр дундаж температур долоон хэмийн дулаан байсан бол Афинд 16 хэм, Атлантад есөн хэм, Барселонад 20 хэм, Сөүлд найман хэм, Москвад хоёр хэм, Монреальд бүр хасах хоёр хэм байж. Гэтэл өвлийн олимпын үеэр зуныхаас ч бараг дулаахан байх тохиолдол цөөнгүй гарчээ. Жишээлбэл, Ванкуверийн өвлийн олимпын үеэр есөн хэм, Туринд 11 хэм, Солт-Лэйкт 11 хэм, Наганод хоёр хэмийн дулаантай байжээ.















Монголд өвлийн олимп зохион байгуулбал юу гэж ийм асуудал гарах уу
Олимпын түүхэн дэх хамгийн дулаахан өвлийн олимп нь Сочи болж байна. Өчигдөр Сочид 18 хэм хүрч халснаар Ванкуверийн олимпоос, тэр бүү хэл Афины зуны олимпын үеийнхээс ч дулаахан байна.Нарлаг, дулаахан өдрүүд үргэлжилж байгаа нь зочид, үзэгчдэд нарлаж суухад таатай хэдий ч тамирчдад таагүй, зарим талаараа аюултай ч байж мэдэх нөхцөл үүсгэж байгаа юм. Дулаарсны улмаас цас хайлж, зөөлөрсөн нь уралдаанд саад учруулж зарим тэмцээнийг түр хойшлуулахаас эхлээд тамирчид олноороо явсан, үсэрч буусан газар цас нь зөөлрөх аюултай байгаа аж. Гэхдээ олимп зохион байгуулагчдын зүгээс үүнийг төдийлөн том асуудал болгон авч үзэхгүй байна.
Сочид ч бус өмнөх өвлийн олимпуудын үеэр ч цаг агаарын улмаас иймэрхүү асуудал үүсч байсан.

Нагано, Сараево, Турин, Ванкуверийн олимпын үеэр дулааны улмаас тэмцээнийг хоёр цагаас хоёр өдрөөр хүртэл хойшлуулж байсан. Харин Сочигийн хувьд гадаа талбайн тэмцээнүүдийг өглөө нар гарч, цас зөөлрөхөөс өмнө хийхийн тулд товлосон цагийн хуваарийг урагшлуулах явдал гарч байгаа юм.
Ер нь, сүүлийн жилүүдэд зуны болон өвлийн олимп цаг агаарын хувьд төдий л ялгаагүй болж хувираад байна. Тухайлбал, Лондонгийн олимпын үеэр дундаж температур долоон хэмийн дулаан байсан бол Афинд 16 хэм, Атлантад есөн хэм, Барселонад 20 хэм, Сөүлд найман хэм, Москвад хоёр хэм, Монреальд бүр хасах хоёр хэм байж. Гэтэл өвлийн олимпын үеэр зуныхаас ч бараг дулаахан байх тохиолдол цөөнгүй гарчээ. Жишээлбэл, Ванкуверийн өвлийн олимпын үеэр есөн хэм, Туринд 11 хэм, Солт-Лэйкт 11 хэм, Наганод хоёр хэмийн дулаантай байжээ.















0 Сэтгэгдэл
NER
MONGOLD HII
2014.02.14
2014.02.14




















