Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Юлия Липницкая унаж, Юна Ким тэргүүлэв
Сочигийн олимпоос үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээж байсан төрлүүдийн нэг болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын богино хөтөлбөр болон чөлөөт үзүүлбэрийн тэмцээн өчигдөр, өнөөдөр болж байна. Чухам энэ л тэмцээнээр хэн нь мөсний хатан болохоо батлана хэмээн олон нийтийн харахыг хүсч байсан "тулаан" өнгөрсөн олимпын аварга Юна Ким болон өнөө жилийн шинэ од Юлия Липницкая хоёрын хооронд өрнөлөө.
Олимпын эхний өдрүүдэд болсон багийн төрөлд гайхамшигтай уран гоё үзүүлбэр үзүүлж, дэлхий дахиныг шагшуулсан Оросын уран гулгагч Юлия Липницкая богино үзүүлбэрийнхээ үеэр гурав дараалсан үсрэлтээ хийхдээ унаж, түүнээс алтан медаль хүсч хүлээж байсан олон хүний сэтгэлийг гонсойлголоо. Харин түүний хамгийн том өрсөлдөгч, Ванкуверийн олимпын аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна аргагүй туршлагатай тамирчин гэдгээ батлан харуулж, үзүүлбэрүүдээ түүртэх зүйлгүй, ямар ч алдаагүй хийж гүйцэтгэн 74,92 оноо аван, өрсөлдөгчдөө хошуучилж эхэллээ.

Ким Юнагийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг Мао Асада энэ өдөр азгүй байж үсрэлтүүдээ амжилтгүй хийснээр 55 оноо авч, бүр хойшоо 16 дугаар байранд бичигдээд байна. Юлия Липницкаяагийн хувьд 65,23 оноогоор тавдугаар байрт яваа бөгөөд чөлөөт үзүүлбэрийн үеэр Ким Юнаг гүйцэж түрүүлнэ гэдэг бэрх юм.
Уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт Ким Юнагийн араас Оросын Аделина Сотникова 74,64 оноогоор хоёрт, Италийн Каролина Костнер 74,12 оноогоор гуравт явна. Дэлхийн шилдэг гулгагчид болсон эдгээр бүсгүйчүүд өнөө орой хамгийн чухал өрсөлдөөнөө хийнэ. Тэд чөлөөт үзүүлбэрээр өрсөлдсөний эцэст мөсний хатан хаан хэн бэ гэдгээ шийдвэрлэх юм.
Сочигийн олимпоос үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээж байсан төрлүүдийн нэг болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын богино хөтөлбөр болон чөлөөт үзүүлбэрийн тэмцээн өчигдөр, өнөөдөр болж байна. Чухам энэ л тэмцээнээр хэн нь мөсний хатан болохоо батлана хэмээн олон нийтийн харахыг хүсч байсан "тулаан" өнгөрсөн олимпын аварга Юна Ким болон өнөө жилийн шинэ од Юлия Липницкая хоёрын хооронд өрнөлөө. Олимпын эхний өдрүүдэд болсон багийн төрөлд гайхамшигтай уран гоё үзүүлбэр үзүүлж, дэлхий дахиныг шагшуулсан Оросын уран гулгагч Юлия Липницкая богино үзүүлбэрийнхээ үеэр гурав дараалсан үсрэлтээ хийхдээ унаж, түүнээс алтан медаль хүсч хүлээж байсан олон хүний сэтгэлийг гонсойлголоо. Харин түүний хамгийн том өрсөлдөгч, Ванкуверийн олимпын аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна аргагүй туршлагатай тамирчин гэдгээ батлан харуулж, үзүүлбэрүүдээ түүртэх зүйлгүй, ямар ч алдаагүй хийж гүйцэтгэн 74,92 оноо аван, өрсөлдөгчдөө хошуучилж эхэллээ.

Ким Юнагийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг Мао Асада энэ өдөр азгүй байж үсрэлтүүдээ амжилтгүй хийснээр 55 оноо авч, бүр хойшоо 16 дугаар байранд бичигдээд байна. Юлия Липницкаяагийн хувьд 65,23 оноогоор тавдугаар байрт яваа бөгөөд чөлөөт үзүүлбэрийн үеэр Ким Юнаг гүйцэж түрүүлнэ гэдэг бэрх юм.
Уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт Ким Юнагийн араас Оросын Аделина Сотникова 74,64 оноогоор хоёрт, Италийн Каролина Костнер 74,12 оноогоор гуравт явна. Дэлхийн шилдэг гулгагчид болсон эдгээр бүсгүйчүүд өнөө орой хамгийн чухал өрсөлдөөнөө хийнэ. Тэд чөлөөт үзүүлбэрээр өрсөлдсөний эцэст мөсний хатан хаан хэн бэ гэдгээ шийдвэрлэх юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















