Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Өвлийн XXII олимп өндөрлөлөө

ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн XXII цагаан олимп энэ сарын 23-ны орой өндөрлөлөө.
Сочигийн “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болсон ёслолыг зохион байгуулагч, захирал Константин Эрнст “Бид нээлтийн ёслолыг бодвол хаалтын ажиллагааг артхаус маягаар хийнэ” гэж мэдэгдсэн байна. Тэрээр бид эхлэл дээр түүх өгүүлсэн бол одоо оросын соёлыг харуулах болно. Түүнийгээ европ маягаар харуулахын тулд европын хамгийн шилдэг найруулагчдын нэг Даниэль Финци Паскаг урьсан. Тэр бол урлагийг мэдэрдэг авьяастай залуу. Тэр 2006 оны Турины олимпын хаалтын ёслолыг ч найруулж байсан юм” гэжээ.

Хаалтын ёслол гурван хүүхэд суулгасан том завь тайзан дээрх хөх цэнхэр далайд хөвж байгаагаар эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа далайд жүжигчдийн үзүүлсэн загаснууд гарч иржээ. Тэд тайзан дээр төрөл бүрийн үзүүлбэр үзүүлсээр сүүлдээ олимпын таван цагираг болсон байна. Гэхдээ олимпын нээлтийн ёслол дээр задраагүй тав дахь цагирагийг мөн тэр хэвээр нь үзүүлж байгаад задарч байгаагаар харуулахаа мартсангүй.

Үүний дараа хүндэтгэлийн индэрт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нар гарч ирэхэд олимпын аварга болсон оросын тамирчид Төрийнхөө далбааг барин гарч иржээ.
Тамирчдын жагсаал гарч ирэхэд ОХУ-ын төрийн далбааг олимпын хоёр удаагийн аварга Максим Траньков залж гарч ирсэн байна.
Үүний дараа олимпын хамгийн сүүлийн тэмцээн цаначдын шагнал гардуулснаар ёслолын ажиллагаа эхэлжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах үг хэлж ОХУ өвлийн олимпыг амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд “Орос баяртай, Сочи баяртай” гэдэг үгийг оросоор хэлсэн байна.
Ёслолын ажиллагааны төгсгөлд тайзан дээр олимпын эхлэл Грекийн далбааг мандуулж сүлд дууллыг нь эгшиглүүлээд, ОУОХ-ны сүлд дууллыг явуулжээ.

Сочи хотын захирагч Анатолий Пахомов олимпын далбааг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахад гардуулж Бах дараагийн XXIII олимп болох Өмнөд Солонгосын Пхенчхан хотын дарга Секу Рэ Лид олимпын далбааг хүндэтгэлтэйгээр гардуулан өгчээ. Өвлийн XXIII олимп Өмнөд Солонгосын Пхенчхан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-нд эхэлнэ.

Өвлийн XXII олимпоос нийт 26 орон медаль хүртсэнийг 13 алт, 11 мөнгө, 9 мөнгөн медаль хүртсэн дэвжээний эзэн ОХУ тэргүүлж байна.
Улс алт мөнгө хүрэл Бүгд
1 Орос 13 11 9 33
2 Норвеги 11 5 10 26
3 Канад 10 10 5 25
4 АНУ 9 7 12 28
5 Нидерланд 8 7 9 24
6 Герман 8 6 5 19
7 Швейцар 6 3 2 11
8 Беларус 5 0 1 6
9 Австри 4 8 5 17
10 Франц 4 4 7 15
11 Польш 4 1 1 6
12 Хятад 3 4 2 9
13 Солонгос 3 3 2 8
14 Швед 2 7 6 15
15 Чех 2 4 2 8
16 Словени 2 3 3 8
17 Япон 1 3 4 8
18 Финлянд 1 3 1 5
19 Их британи 1 1 3 5
20 Украин 1 0 1 2
21Словак 1 0 0 1
22 Итали 2 6 8
23.Латви 2 2 4
24.Австрали 2 1 3
25. Хорват 1 0 1

Uneheer setgel hodlogson shuu daraachin olymp hurdan boloosoi
Banbruush ni uilaad l neeh hoorhon

0 Сэтгэгдэл
hhh

2014.02.24
2014.02.24
2014.02.24