Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Бразилийн хот дэлхийн аваргаас татгалзаж магадгүй
Бразилийн өмнөд нутагт байдаг Порту-Алегри хот энэ зургадугаар сард эхлэх Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулахаас татгалзаж магадгүй болжээ. Тус хотын мэр Жозе Фортунатийн тайлбарласнаар хотын эрх баригчид аварга шалгаруулах тэмцээнд зориулан түр хугацааны объект байгуулахад оролцож байгаа компаниудыг татвараас чөлөөлөх хууль батлах ёстой. Гэтэл хотын парламентын зарим гишүүн татвараас чөлөөлөхийг эсэргүүцсэн байна. Энэхүү эсэргүүцлээс болж татвараас чөлөөлөх хуулийг батлахгүй бол хот тэмцээн зохион байгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч хасагдах юм. Хуваарь ёсоор Порту-Алегри хотод Франц, Голланд, Аргентиний шигшээ багуудын тоглолт явах ёстой.
2014 оны хөлбөмөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах явцад Бразилийн Засгийн газар энэ мэт олон бэрхшээлтэй тасралтгүй тулгарч байгаа юм. Тухайлбал, зарим цэнгэлдэх хүрээлэн баригдаж дуусаагүй, дууссан нь чанарын шаардлага хангахгүй байгаа гэдгээс эхлээд улс даяар тэмцээн зохион байгуулахад хэт их хөрөнгө зарцуулж байгааг эсэргүүцсэн жагсаал тасрахгүй байна.



Бразилийн өмнөд нутагт байдаг Порту-Алегри хот энэ зургадугаар сард эхлэх Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулахаас татгалзаж магадгүй болжээ. Тус хотын мэр Жозе Фортунатийн тайлбарласнаар хотын эрх баригчид аварга шалгаруулах тэмцээнд зориулан түр хугацааны объект байгуулахад оролцож байгаа компаниудыг татвараас чөлөөлөх хууль батлах ёстой. Гэтэл хотын парламентын зарим гишүүн татвараас чөлөөлөхийг эсэргүүцсэн байна. Энэхүү эсэргүүцлээс болж татвараас чөлөөлөх хуулийг батлахгүй бол хот тэмцээн зохион байгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч хасагдах юм. Хуваарь ёсоор Порту-Алегри хотод Франц, Голланд, Аргентиний шигшээ багуудын тоглолт явах ёстой.2014 оны хөлбөмөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах явцад Бразилийн Засгийн газар энэ мэт олон бэрхшээлтэй тасралтгүй тулгарч байгаа юм. Тухайлбал, зарим цэнгэлдэх хүрээлэн баригдаж дуусаагүй, дууссан нь чанарын шаардлага хангахгүй байгаа гэдгээс эхлээд улс даяар тэмцээн зохион байгуулахад хэт их хөрөнгө зарцуулж байгааг эсэргүүцсэн жагсаал тасрахгүй байна.




0 Сэтгэгдэл




















