АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
“Ардчилал” сонины ойгоор сэтгүүлчид волейболын аваргаа шалгаруулна
Одоогоос 24 жилийн өмнө буюу 1991 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Монголын анхны чөлөөт хэвлэл “Ардчилал” сонин анхны дугаараа өлгийдөн авч эх орны өнцөг булан бүрт чөлөөт хэвлэлийн дуу хоолойг чөдөр, тушаагүй түгээж эхэлсэн. 2007 оны мөн дөрөвдүгээр сарын 1-нээс өдөр тутмын хэвлэл болж өргөжин тэлсэн түүхтэй. Үүсгэн байгуулагдсаар 24 жилийг ардаа үдсэн манай сонины хоёр ч ой давхацсан баяр жил бүрийн энэ өдөр тохиодог билээ.
Ойн хүрээнд, уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5, 6-нд буюу ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна.

Хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилго бүхий тус тэмцээнд энэ жил эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг оролцохоор мэдүүлгээ өглөө. Өчигдөр болсон техникийн зөвлөлгөөний хурлын үеэр сугалаагаар оноолт тааруулж багууд дөрвөн хэсэгт хуваагдсан юм.
“МҮОНРТ”, “ММ” агентлаг, “Ардчилал” сонин, “Өдрийн сонин”, “TV9” телевиз, “Өглөөний сонин”, “ETV” телевиз, “www.gogo.mn” сайт, “Зууны мэдээ”, “Монгол ньюс”, “Эх орон” телевиз болон “Хэвлэлийн бирж” гэсэн 13 байгууллагын нийт 24 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх тэмцээнийг маань “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай “Голомт” банк энэ жилээс ивээн тэтгэхээр боллоо. Нийт гурван сая төгрөгийн шагналын сантайгаас алтан медальд 600.000 төгрөг, мөнгөн медаль 400.000, хүрэл медалийг 300.000 төгрөг дагалдахаас гадна эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогч тодруулан тус тус 100 мянган төгрөгөөр урамшуулах юм. Мөн уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр Шилжин явах цом гардуулна. Тэмцээний шагналтнуудад “Талх Чихэр”, “ТомБат” компаниуд бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэнэ.
Тэмцээн, энэ сарын 5-ны 09:00 цагаас “Эх орон”, “ETV” телевизийн эрэгтэй багийн тоглолтоор эхэлнэ.

0 Сэтгэгдэл
zoya
Amjilt
2014.04.02