Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Боксчид хилийн чанадыг зорив
Манай боксын шигшээ багийн тамирчид Казахстанд нэг сарын хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.
Боксын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид болон залуучууд, өсвөр үеийн 70 шахам боксчин 10 гаруй дасагалжуулагчдын хамт Орхон аймаг дахь Сэлэнгэ амралтын газарт сар гаруй хугацаатай цугларалтад гарч бэлтгэлээ базааж байгаад даваа гарагт нийслэлд ирсэн юм. Боксын залуучуудын шигшээ баг энэ сарын 10-25-нд Болгарын Софи хотод болох сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор үндсэн бэлтгэлээ энд хийсэн байна.
Энэ удаагийн ДЗАШТ-д гурван дасгалжуулагчийн удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчин хүч, ур чадвараа сорин тулалдах юм. Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг тэмцээнээс 10 жилийн өмнө манай тамирчин З.Энхзориг медаль хүртэж байснаас хойш манай тамирчид медаль аваагүй. Иймд энэ удаагийн тэмцээнд онцгой анхаарал хандуулж залуучуудын дэлхийн аваргатай болох зорилт дэвшүүлжээ.
Манай эмэгтэй боксын шигшээ багийн тамирчид удахгүй БНХАУ-ын Бээжин, Хөх хотод хамтарсан бэлтгэл сургуулилт хийхээр өмнөд хөршийг зорих юм. Шигшээ багийн тамирчдын хувьд Казахстаны хамтарсан бэлтгэлийн дараа Европод болх хэд хэдэн тэмцээнд оролцоно.
Манай боксын шигшээ багийн тамирчид Казахстанд нэг сарын хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.Боксын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид болон залуучууд, өсвөр үеийн 70 шахам боксчин 10 гаруй дасагалжуулагчдын хамт Орхон аймаг дахь Сэлэнгэ амралтын газарт сар гаруй хугацаатай цугларалтад гарч бэлтгэлээ базааж байгаад даваа гарагт нийслэлд ирсэн юм. Боксын залуучуудын шигшээ баг энэ сарын 10-25-нд Болгарын Софи хотод болох сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор үндсэн бэлтгэлээ энд хийсэн байна.

0 Сэтгэгдэл