Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Ардчилал” сонины нэрэмжит волейболын тэмцээн амжилттай болж өнгөрлөө
“Ардчилал” сонин үүсэн байгуулагдсаны 24, өдөр тутмын чөлөөт хэвлэл болсны долоон жилийн ойд зориулсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5,6-нд буюу энэ амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Өнөөдөр тохиож буй олон улсын спортын өдрөөр аваргууд нь тодорсон уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг оролцов.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уламжлалт тэмцээнд олон сайн баг тамирчид оролцож, эн тэнцүүхэн өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд “TV9” телевизийн баг тэргүүлж, анх удаа аварга боллоо. Тэд шинэхэн байгуулагдсан “Хоёрдугаар суваг” телевизийн залуусыг хожиж, алтан медаль хүртсэн юм. Тэмцээний гуравдугаар байрыг МҮОНТ-ийн уран бүтээлчдийн хүчирхэг баг эзлэв. Хоёр ч жил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ тэргүүлж, хошой аварга болж байсан тэд энэ удаа хүрэл медалийн эзэн боллоо. МҮОНТ-ийн эмэгтэй баг ч өмнөх жилүүдийн амжилтаа бататгаж, аваргын алтан медаль дахин хүртсэн юм. Улмаар гурван жил дараалан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дундах волейболын аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлсэн учир “Ардчилал” сонины нэрэмжит тэмцээний шилжин явах цомыг үүрд хадгалахаар гардан авлаа. Эмэгтэйчүүдийн ангилалд “Эх орон” телевиз дэд байр эзэлсэн бол “Зууны мэдээ” сонины баг хүрэл медаль хүртсэн юм.
Хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, спортын ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой тус тэмцээнийг энэ жилээс “Сайн сайхны санхүүжүүлнэ” уриатай “Голомт” банк ивээн тэтгэж, тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй багийн шагналыг гардуулсан юм. Тэмцээн гурван сая төгрөгийн шагналын сантайгаас тэргүүн байр алтан медалийг дагалдаж 600000 төгрөг, мөнгөн медаль 400000, хүрэл медалийг дагалдаж 300000 төгрөг гардуулснаас гадна эрэгтэй, эмэгтэй тэгш тоглогчийг тодруулсан. Эрэгтэй шилдэг тоглогчоор тэмцээний мөнгөн медальт Хоёрдугаар суваг телевизийн тоглогч н.Хадбаатар тодорсон бол эмэгтэй тэгш тоглогчоор Gogo.mn сайтын тоглогч Д.Батцэцэг шалгарлаа.
“Ардчилал” сонин үүсэн байгуулагдсаны 24, өдөр тутмын чөлөөт хэвлэл болсны долоон жилийн ойд зориулсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5,6-нд буюу энэ амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Өнөөдөр тохиож буй олон улсын спортын өдрөөр аваргууд нь тодорсон уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг оролцов. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уламжлалт тэмцээнд олон сайн баг тамирчид оролцож, эн тэнцүүхэн өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд “TV9” телевизийн баг тэргүүлж, анх удаа аварга боллоо. Тэд шинэхэн байгуулагдсан “Хоёрдугаар суваг” телевизийн залуусыг хожиж, алтан медаль хүртсэн юм. Тэмцээний гуравдугаар байрыг МҮОНТ-ийн уран бүтээлчдийн хүчирхэг баг эзлэв. Хоёр ч жил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ тэргүүлж, хошой аварга болж байсан тэд энэ удаа хүрэл медалийн эзэн боллоо. МҮОНТ-ийн эмэгтэй баг ч өмнөх жилүүдийн амжилтаа бататгаж, аваргын алтан медаль дахин хүртсэн юм. Улмаар гурван жил дараалан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дундах волейболын аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлсэн учир “Ардчилал” сонины нэрэмжит тэмцээний шилжин явах цомыг үүрд хадгалахаар гардан авлаа. Эмэгтэйчүүдийн ангилалд “Эх орон” телевиз дэд байр эзэлсэн бол “Зууны мэдээ” сонины баг хүрэл медаль хүртсэн юм.

0 Сэтгэгдэл