Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Монгол алтыг нэг сая ам.доллараар байлах уу
2002 оны өвлийн олимпын түншээр ажилласан Лондонд төвтэй “Рио Тинто” олон улсын уул уурхайн групп “Лондон-2012” наадмын медальд ашиглах металийг хариуцах албан ёсны түнш байгууллага болсон. Тодруулбал, Лондонгийн олимп болон паралимпийн наадамд амжилт гаргасан тамирчдад олгох 4700 ширхэг медальд ашиглах алт, мөнгө, зэсийг гаргах юм. Ингэхдээ АНУ-ын Солт-Лейк хот дахь “Кеннекот Юта” зэсийн уурхай болон Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт орших Оюу толгой орд газрын бүтээгдэхүүний дээжээр хийнэ гэдгээ дэлхийн дахинд тунхагласан.
Эх орныхоо уул ус, газар шорооноос олборлосон алтаар энгэрээ чимэх хүсэл эрмэлзэл Монголын тамирчдад дүүрэн байхын зэрэгцээ Лондонгийн олимпод медалийн хур буулгах ёстой бас нэгэн шалтгаан. Харин Монгол алтаар хийгдэх Лондонгийн олимпын медалийг төр засгаас хэдээр үнэлэхийг сонирхлоо. Бээжингийн олимпын адил алтан медалийг 120 сая төгрөг, мөнгөн медалийг 60 сая, хүрэл медалийг 30 сая төгрөгөөр төр засгаас шагнах нь ээ. Засгийн газраас үндэсний шигшээ багийн 2010 онд нэг тэрбум, 2011 онд 1.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн бол олимпын жилийг 3.4 тэрбум төгрөг болгохоор улсын төсөвт суулгажээ.
Шигшээ багт 2009 онд 88 тамирчин, 25 дасгалжуулагч багтаж байсан бол яг одоогийн байдлаар зун өвлийн 14 спортын төрөлд 133 тамирчин, 33 дасгалжуулагчтайгаар бэлтгэл сургуулилтаа базааж байна. Бээжингийн олимпын наадмын өмнө Монголын жүдо бөхийн холбооноос олимпын аварга болбол 120 сая төгрөгөөр урамшуулна гэдгээ амласан. Гэхдээ олимпын аварга болсон тамирчин 120 сая төгрөгний 70 хувь болох 84 сая төгрөг, 30 хувь болох 36 сая төгрөгийг багш, дасгалжуулагч, эмч зэрэг хүмүүст өгөхөөр амласан. Үүний дагуу хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт МЖБХ 84 сая төгрөг гардуулан өгч байсан удаатай. МЖБХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төсөл өргөн барихаар зэхжээ.
Олимпын аваргад нэг сая ам.доллар эсвэл нэг тэрбум төгрөг, мөнгөн медальтанд 500 мянган ам.доллар, хүрэл медальтанд 300 мянган ам.долларын шагнал олгох, мөн дасгалжуулагч, бэлтгэл хангагчдад урамшуулал олгохыг уг төсөлдөө тусгажээ. Тэрээр “Улс эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгахын төлөө залуу нас, бие, сэтгэл, амьдралаа зориулан зүтгэдэг тамирчдад төр нь гар таталгүй урамшуулал өгч байх ёстой” гэж онцолсон юм. Монгол Улсын гавьяат тамирчин Х.Баттулга Монголын нийт тамирчдад хамаатай уг саналыг УИХ-д өргөн барихад санал нь дэмжигдэх эсэхээс үл хамааран Лондонгийн олимпын наадамд жүдочдоос алт, мөнгө, хүрэл медальтан төрвөл энэ хэмжээний шагнал өгнө гэдгээ амласан билээ. Ийнхүү хэрэгжүүлж байгаа ажил үйлсээрээ спортын бусад холбооддоо үлгэр жишээ болж байдаг МЖБХ нь ерөнхийлөгч Х.Баттулгынхаа бас нэгэн шинэ санал, санаачилгаар Монголын их спортод урам зориг хайрлаж, шинэ эрч хүч нэмж байна.

0 Сэтгэгдэл