Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Манай боксчид эхний ялалтаа байгууллаа
Болгарын Софи хотноо болж байгаа сонирхогчийн боксын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Б.Төмөрхуяг, 52 кг-д Г.Баттамир, 60 кг-д Д.Төрмандах нар эхний учраагаа ялав.
2014 оны залуучуудын ДАШТ энэ сарын 14-нд нээлтээ хийсэн бөгөөд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд хийт 10 боксчин оролцож байна. Эрэгтэйчүүдийн 49 кг-д тоглож байгаа Б.Төмөрхуяг эхний тоглолтдоо Өмнөд Африкийн боксчин Эдвин Тшабалалатай хийж, гурван үед илүүрхэн ялсан бол 52 кг-д Г.Баттамир БНСУ-ын Хан Ёнхунгийг 3:0-ийн харьцаагаар хожиж эхний ялалтаа авлаа. Өчигдөр 60 кг-д тоглосон Д.Төрмандах Германы тамирчинг ялсан бол 56 кг-д Э.Цэндбаатар Пуэрто-Рикогийн боксчинд ялагджээ.
Манай тамирчдын амжилтыг олон улсын боксын холбооны aiba.org сайтад “Тоглолтын эхний өдөр, төгс монголчууд” гэж онцлон бичжээ. Б.Төмөрхуяг, Г.Баттамир нар өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй илүүрхэн хожсон нь ингэж нэрлэх шалтгаан болжээ.
Энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөж байгаа Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Төмөрхуяг /49 кг/, Г.Баттамир /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Төрмандах /60 кг/, М.Далай /64 кг/, Р. Нямдорж /69 кг/, Цэнгүүн /75 кг/, эмэгтэй боксчдоос О.Нандинсувд /эм 51 кг/, Б.Үүрийнтуяа /эм 60 кг/, Д.Эрдэнэтуяа /эм 75 кг/ нар багтсан юм. Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ энэ сарын 24-нд өндөрлөнө.
amjilt husiy
Болгарын Софи хотноо болж байгаа сонирхогчийн боксын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-д Б.Төмөрхуяг, 52 кг-д Г.Баттамир, 60 кг-д Д.Төрмандах нар эхний учраагаа ялав.2014 оны залуучуудын ДАШТ энэ сарын 14-нд нээлтээ хийсэн бөгөөд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд хийт 10 боксчин оролцож байна. Эрэгтэйчүүдийн 49 кг-д тоглож байгаа Б.Төмөрхуяг эхний тоглолтдоо Өмнөд Африкийн боксчин Эдвин Тшабалалатай хийж, гурван үед илүүрхэн ялсан бол 52 кг-д Г.Баттамир БНСУ-ын Хан Ёнхунгийг 3:0-ийн харьцаагаар хожиж эхний ялалтаа авлаа. Өчигдөр 60 кг-д тоглосон Д.Төрмандах Германы тамирчинг ялсан бол 56 кг-д Э.Цэндбаатар Пуэрто-Рикогийн боксчинд ялагджээ.
Манай тамирчдын амжилтыг олон улсын боксын холбооны aiba.org сайтад “Тоглолтын эхний өдөр, төгс монголчууд” гэж онцлон бичжээ. Б.Төмөрхуяг, Г.Баттамир нар өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй илүүрхэн хожсон нь ингэж нэрлэх шалтгаан болжээ.
Энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөж байгаа Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Төмөрхуяг /49 кг/, Г.Баттамир /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Төрмандах /60 кг/, М.Далай /64 кг/, Р. Нямдорж /69 кг/, Цэнгүүн /75 кг/, эмэгтэй боксчдоос О.Нандинсувд /эм 51 кг/, Б.Үүрийнтуяа /эм 60 кг/, Д.Эрдэнэтуяа /эм 75 кг/ нар багтсан юм. Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ энэ сарын 24-нд өндөрлөнө.
0 Сэтгэгдэл
2014.04.16




















