Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Б.Наранбаатар, О.Үйтүмэн нар олимпийн эрхээ авлаа
Чөлөөт бөхийн төрөлд олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээн өнөөдөр Финляндын Вантаа хотноо эхэлж байна. Зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрх олгох тус тэмцээнд манай таван тамирчин барилдсанаас 55 кг-д хүч үзсэн Гавьяат тамирчин Б.Наранбаатар, 84 кг-д өрсөлдсөн О.Үйтүмэн нар мөнгөн медалийн болзол хангаж, Лондонгийн олимпод оролцох эрхээ өвөртөллөө.
55 кг-ийн жинд хүч үзсэн Монгол улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар эхний даваанд Мексикийн залуу тамирчин Алексис Оливераг 1:0, 6:0-ээр, удаах даваануудад Молдавын Александру Чиртаукуг 2:0, 1:3, 1:1-ээр, Беларусын Улазислау Андрейг 1:0, 2:0 ялж, эрхээ авах шийдвэрлэх барилдаанд Азербайжаны бөх Махмуд Магомедовыг 0:1, 2:0, 4:1-ээр яллаа. Нэгэнт эрхээ авсан гавьяат шигшээ барилдаанд Тажикстаны бөх Иван Ноевыг цэвэр ялж, алтан медаль хүртлээ. Ийнхүү Б.Наранбаатар гурав дахь олимпдоо оролцохоор болсон юм.
60 кг-ийн жинд барилдсан Азийн наадмын аварга, ОУХМ Г.Мандахнаран эхний барилдаандаа Армений бөх Артур Арекелянтай таарч, ялагдсанаар олимпийн эрхээ авч чадсангүй. Энэ жинд Украйны Васил Федоришин, Германы Тим Шлайчер нар эрхээ авлаа.
66 кг-ийн жинд ОУХМ Б.Батзориг эхний тойрогтоо Никарагуагийн бөхийг цэвэр ялсан ч, Кыргызстаны Иннокент Иннокентовыг барсангүй. Тэр эхний үед 1:0-ээр давамгайлсан боловч удаах хоёр үед 0:1, 1:7-оор тус тус хожигдож олимпод оролцох эрхээ авч чадсангүй. Энэ жинд Тажикстаны Залимхан Юсупов, Туркийн Рамазан Шахин нар эрхээ авлаа.
84 кг-ийн жинд барилдсан О.Үйтүмэн эхний тойрогт Словакын Даниел Данцакыг цэвэр, дараа нь Румыний Георгита Стефаныг цэвэр ялж, олимпийн эрх олгох шийдвэрлэх барилдаанаа Польшийн Михал Балавендартай хийсэн юм. Түүнийг 1:0, 1:0-ээр ялснаар олимпийн эрхээ авлаа. Шигшээ барилдаанд Тажикстаны алдарт бөх, олимпийн мөнгөн медальт Юсуп Абдусаломовт ялагдлаа.
96 кг-ийн жинд барилдсан Д.Хүдэрбулга эхний тойрогтоо Германы бөх Виллиам Хартад ялагдаж, тэмцээнээ дуусгажээ. Энэ жинд Япон, Молдавын бөхчүүд эрхээ авлаа.
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүд дөрвөн жинд /48, 55, 63, 72 кг/ бүтэн багаараа оролцохоор эрхээ аваад байгаа бол эрэгтэйчүүдийн долоон жингээс 55, 74, 84,120 кг-д олимпийн эрхтэй боллоо.

0 Сэтгэгдэл