Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Клипперсийн эзэн бүх насаараа тоглолт ч үзэх эрхгүй болов
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Лос Анжелес Клипперс” багийн эзэн Дональд Стерлингийн NBA-д баг эзэмших эрхийг хаагаад зогсохгүй тоглолт үзэхийг нь хүртэл бүх насаар хоригложээ. Уг шийдвэрийн дагуу NBA-гаас Д.Стерлингийг багийнхаа хувьцааг зар гэж шаардаж байгаагийн зэрэгцээ 2,5 сая ам.доллараар торгосон байна. Арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасных нь төлөө NBA ийнхүү хамгийн хатуу шийтгэлээ Д.Стерлингт оноолоо. NBA-гийн гаргасан шийдвэрийг олон нийт, хөгжөөн дэмжигчдээс эхлээд “Лос Анжелес Клипперс” багийн тоглогчид бүрэн дэмжиж, талархан хүлээн авчээ.
Клипперсийг 1981 онд худалдан авч, 30 гаруй жил эзэмшиж байгаа Д.Стерлингийн найз бүсгүйтэйгээ ярьж буй утасны бичлэг интернэтэд тарснаар ийнхүү багаасаа салахад хүрээд байгаа юм. Тэрээр найз бүсгүйгээ хар арьстнуудтай /тэр дунд домогт Мэжик Жонсон хүртэл байсан/ хамт зургаа авахуулснаа олон нийтийн сүлжээгээр цацсанд бухимдаж байгаагаа, цаашид иймэрхүү хүмүүстэй холбоо харилцаатай гэдгээ нийтэд цацах хэрэггүй, хар арьстнуудыг манай тоглолтод ч авчрах хэрэггүй хэмээн хэлсэн нь бичлэгт үлдсэн байжээ. Хар арьстнуудад дургүй, тэднийг үзэн яддаг гэдэг нь илт мэдэгдэх энэ бичлэг олон нийтэд хүрснээр африк америк тоглогчид дийлэнхийг нь бүрдүүлдэг NBA-гийн ертөнц тэр чигээрээ Д.Стерлингийн эсрэг боссон юм. Энэ бичлэгт ярьсан эрэгтэй Д.Стерлинг өөрөө мөн болохыг баталсны дараа ийнхүү NBA-гийн захирагчдын зөвлөлөөс шийдвэр гаргасан бөгөөд одоо Клипперсийнхэн шинэ эзэнтэй болох л үлдлээ.

Niggas
Niggas
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Лос Анжелес Клипперс” багийн эзэн Дональд Стерлингийн NBA-д баг эзэмших эрхийг хаагаад зогсохгүй тоглолт үзэхийг нь хүртэл бүх насаар хоригложээ. Уг шийдвэрийн дагуу NBA-гаас Д.Стерлингийг багийнхаа хувьцааг зар гэж шаардаж байгаагийн зэрэгцээ 2,5 сая ам.доллараар торгосон байна. Арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасных нь төлөө NBA ийнхүү хамгийн хатуу шийтгэлээ Д.Стерлингт оноолоо. NBA-гийн гаргасан шийдвэрийг олон нийт, хөгжөөн дэмжигчдээс эхлээд “Лос Анжелес Клипперс” багийн тоглогчид бүрэн дэмжиж, талархан хүлээн авчээ. Клипперсийг 1981 онд худалдан авч, 30 гаруй жил эзэмшиж байгаа Д.Стерлингийн найз бүсгүйтэйгээ ярьж буй утасны бичлэг интернэтэд тарснаар ийнхүү багаасаа салахад хүрээд байгаа юм. Тэрээр найз бүсгүйгээ хар арьстнуудтай /тэр дунд домогт Мэжик Жонсон хүртэл байсан/ хамт зургаа авахуулснаа олон нийтийн сүлжээгээр цацсанд бухимдаж байгаагаа, цаашид иймэрхүү хүмүүстэй холбоо харилцаатай гэдгээ нийтэд цацах хэрэггүй, хар арьстнуудыг манай тоглолтод ч авчрах хэрэггүй хэмээн хэлсэн нь бичлэгт үлдсэн байжээ. Хар арьстнуудад дургүй, тэднийг үзэн яддаг гэдэг нь илт мэдэгдэх энэ бичлэг олон нийтэд хүрснээр африк америк тоглогчид дийлэнхийг нь бүрдүүлдэг NBA-гийн ертөнц тэр чигээрээ Д.Стерлингийн эсрэг боссон юм. Энэ бичлэгт ярьсан эрэгтэй Д.Стерлинг өөрөө мөн болохыг баталсны дараа ийнхүү NBA-гийн захирагчдын зөвлөлөөс шийдвэр гаргасан бөгөөд одоо Клипперсийнхэн шинэ эзэнтэй болох л үлдлээ.

0 Сэтгэгдэл
123
hohine
2014.05.01
2014.04.30
2014.04.30




















