Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
З.Сумьяазар мөнгө, Б.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ
Ази тивийн 2014 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр охидын 46 кг-д Б.Дөлгөөн хүрэл, хөвгүүдийн 76 кг-д З.Сумьяабазар мөнгөн медаль хүртсэн ч Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрх авч чадсангүй.
Тайланд улсын Бангкок хотын Спортын ордонд гурван төрлөөр үргэлжилж байгаа тус тэмцээн өнөөдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 63 кг жингийн барилдаан болно. 76 кг-ын жинд 13 бөх барилдсанаас манай бөх З.Сумьяабазар нэгдүгээр тойрогт Тайваны бөх Вангтай таарч 12:3, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Мин Сун Кимийг 3:3, гуравдугаар тойрогт Казахстаны бөх Даулеткази Ескалийг 1:1 онооны харьцаагаар ядараалан ялж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө Японы бөх Яжуро Ямасакитэй барилдаж 1:1 онооны харьцаагаар хожигджээ.
Охидын 46 кг-д 10 бөх барилдсанаас манай бөх Б.Дөлгөөн нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Шиндэ-г 3:0 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Марина Закшевскаяд 1:7 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Хятадын бөх Чен Юмейг цэвэр даржээ. Болормаагийн Дөлгөөн нь Налайх дүүрэг, Монгол туургатны хүүхдийн спортын наадмын алт, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алтан медальтай тамирчин юм.
Ази тивийн 2014 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр охидын 46 кг-д Б.Дөлгөөн хүрэл, хөвгүүдийн 76 кг-д З.Сумьяабазар мөнгөн медаль хүртсэн ч Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрх авч чадсангүй.Тайланд улсын Бангкок хотын Спортын ордонд гурван төрлөөр үргэлжилж байгаа тус тэмцээн өнөөдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 63 кг жингийн барилдаан болно. 76 кг-ын жинд 13 бөх барилдсанаас манай бөх З.Сумьяабазар нэгдүгээр тойрогт Тайваны бөх Вангтай таарч 12:3, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Мин Сун Кимийг 3:3, гуравдугаар тойрогт Казахстаны бөх Даулеткази Ескалийг 1:1 онооны харьцаагаар ядараалан ялж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө Японы бөх Яжуро Ямасакитэй барилдаж 1:1 онооны харьцаагаар хожигджээ.
Охидын 46 кг-д 10 бөх барилдсанаас манай бөх Б.Дөлгөөн нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Шиндэ-г 3:0 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Марина Закшевскаяд 1:7 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Хятадын бөх Чен Юмейг цэвэр даржээ. Болормаагийн Дөлгөөн нь Налайх дүүрэг, Монгол туургатны хүүхдийн спортын наадмын алт, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алтан медальтай тамирчин юм.
0 Сэтгэгдэл




















