Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Б.Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжив

Барак Обама АНУ-ын түүхэнд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн анхны Ерөнхийлөгч боллоо. АНУ-ын зарим мужид ижил хүйстнүүдийг гэрлэхийг хуулиар хүлээн зөвшөөрдөг ч нийт улсын хэмжээнд ихээхэн маргаантай байдаг юм. “Gallup” судалгааны агентлагийн явуулсан санал асуулгаар Америкийн хүн амын 50 шахам хувь нь ижил хүйсний хүмүүс хоорондоо гэр бүл болохыг дэмждэг гэдгээ илэрхийлсэн байна. Гэвч олон нийтийн дунд энэ асуудал нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байгаа учир Ерөнхийлөгч Б.Обамагийн хувьд энэ талаар байр сууриа ил тод мэдэгдэх нь эрсдэл дагуулж ч мэднэ гэж ажиглагчид үзэж байна. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Обаматай өрсөлдөх Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни гэхэд үүний эсрэг байдаг юм.
Одоо АНУ-д Нью-Йорк, Нью-Хэмпшир, Массачусеттс, Айова, Вермонт, Вашингтон, Мэрилэнд, Коннектикут зэрэг найман мужид ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөг бол 31 мужид хориглодог.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл