Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
2016 оны зуны олимп дахиад Лондонд болох нь уу

Олон улсын олимпын хорооны зарим албан тушаалтан Бразилын нийслэл Рои-де-Жанейрод зохион байгуулахаар төлөвлөөд байгаа зуны олимпын 2016 оны тоглолтыг Лондонд шилжүүлэн зохиохоор ярилцаж байгаа хэмээн гадаадын хэвлэлүүд бичиж эхэллээ. Олимпын наадам эхлэхэд хоёр жил үлдээд байхад Рои-де-Жанейрод барьж байгаа спортын байгууламжууд төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч байгаа нь албан тушаалтнуудын сэтгэлийг зовоож ийм яриа гарсан байж магадгүй гэнэ. Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутсын үгээр бол бразилчуудын бэлтгэл урьд өмнө үзэгдээгүй муу явж байгаа гэнэ. Зарим байгууламжийн барилгын ажил бүр эхлээгүй дэд бүтцийг нь ч шийдээгүй байгаа юм байна. Тэгээд ч хотод цэвэр усны чанар хангамж тун муу байгаа гэжээ. Энэ бүхэн нь 2004 онд болсон Афины олимпын бэтгэлээс ч хойрго байгаа учраас Рио-де-Жанейро энэ удаан байдлаараа дээд амжилт тогтоож магадгүй гэнэ. Үүнтэй зэрэгцээд Лондон хотод олимп болон паралимп зохион байгуулсан хорооны дарга Уилл Глендиннинг “Лондонгийн хувьд 2016 оны олимпын тоглолтод бэлтгэх хангалттай хугацаа байна” гэж мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл