Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Н.Саркози улс төрийг орхиж, хуульчаар ажиллана
Ерөнхийлөгчийн суудлаа Франсуа Олландад шилжүүлээд буй Николь Саркози сонгуулийн хүнд ялагдлынхаа дараа хэсэг амсхийж байгаад хуульчийн ажилдаа эргэн орох гэнэ. Хотын захирагч, парламентын гишүүн, сайд, Ерөнхийлөгч гээд Францын хамгийн өндөр албан тушаалыг бүгдийг нь хашсан түүний хувьд одоо улс төрийг орхих цаг нь болсон гэж шийдээд, үндсэн мэргэжил болох хуульчаараа ажиллахыг илүүд үзэж байгаа аж. Тэрээр энэ зуны турш бүтэн амраад ирэх намраас өөрийн үндэслэн байгуулсан “Arnaud Claude & Associés” хуулийн фирмдээ сарын 12 мянган еврогийн цалинтай ажиллаж эхлэх юм байна. Энэ тухай түүний дотны найз, хууль тогтоог Патрик Балкани хэвлэлд ярьжээ.
Хэдийгээр Н.Саркози улс төрөөс гарч, амар тайван амьдралыг сонгосон ч нэг хэсэгтээ хэвлэлийн анхаарлын төвд байх нь. Учир нь, түүнийг 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа хууль бус аргаар санхүүжүүлсэн гэдэг үндэслэлээр буруутган шалгах гэж байгаа гэнэ. Н.Саркозигийн халдашгүй дархан эрхийн хугацаа нэг сарын дараа дуусах бөгөөд тэр үед шүүхээс түүнийг дуудаж, хэргийг нь хэлэлцэж магадгүй гэж хэвлэлүүд бичиж байна.
Ерөнхийлөгчийн суудлаа Франсуа Олландад шилжүүлээд буй Николь Саркози сонгуулийн хүнд ялагдлынхаа дараа хэсэг амсхийж байгаад хуульчийн ажилдаа эргэн орох гэнэ. Хотын захирагч, парламентын гишүүн, сайд, Ерөнхийлөгч гээд Францын хамгийн өндөр албан тушаалыг бүгдийг нь хашсан түүний хувьд одоо улс төрийг орхих цаг нь болсон гэж шийдээд, үндсэн мэргэжил болох хуульчаараа ажиллахыг илүүд үзэж байгаа аж. Тэрээр энэ зуны турш бүтэн амраад ирэх намраас өөрийн үндэслэн байгуулсан “Arnaud Claude & Associés” хуулийн фирмдээ сарын 12 мянган еврогийн цалинтай ажиллаж эхлэх юм байна. Энэ тухай түүний дотны найз, хууль тогтоог Патрик Балкани хэвлэлд ярьжээ. Хэдийгээр Н.Саркози улс төрөөс гарч, амар тайван амьдралыг сонгосон ч нэг хэсэгтээ хэвлэлийн анхаарлын төвд байх нь. Учир нь, түүнийг 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа хууль бус аргаар санхүүжүүлсэн гэдэг үндэслэлээр буруутган шалгах гэж байгаа гэнэ. Н.Саркозигийн халдашгүй дархан эрхийн хугацаа нэг сарын дараа дуусах бөгөөд тэр үед шүүхээс түүнийг дуудаж, хэргийг нь хэлэлцэж магадгүй гэж хэвлэлүүд бичиж байна.
0 Сэтгэгдэл
























