Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Иранаас авсан нефтийнхээ оронд будаа, элсэн чихэр өгнө
Иран улс Энэтхэгээс будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн авахаар бартерын гэрээ байгуулжээ. Энэтхэгийн тал Иранаас газрын тос их хэмжээгээр худалдан авдаг байсан ч АНУ-ын Тегеранд тавьсан хоригийн улмаас үргэлжлүүлэн худалдаа хийх боломжгүй болсны дээр өмнө импортолсон нефтийнхээ төлбөрийг ам.доллараар хийх боломжгүй болжээ. Тиймээс Ираны төлөөлөгчид Энэтхэгт ирж хэлэлцээр хийсний дүнд төлбөрийнхөө 45 хувийг рупигээр хийж, үлдсэн хэсэгт нь хүнсний бүтээгдэхүүн авахаар тохирсон аж.
Вашингтоны Тегеранд тавьсан хоригоос шалтгаалан Энэтхэгийн тал Иранаас худалдан авах газрын тосныхоо хэмжээг бууруулж байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон саяхан Энэтхэгт айлчлахдаа үүнийг нь сайшааж, цаашид бүр багасгахыг дахин уриалсан. Гэвч жил ирэх тусам нэмэгдсээр буй дотоодынхоо нефтийн эрэлтийг хангахын тулд Иранаас газрын тос импортлохоос өөр аргагүй гэдгийг Энэтхэгийн эрх баригчид мэдэгдэж байна.
Энэтхэгийн газрын тосны импортын 12 орчим хувийг Иран бүрдүүлдэг байсан ч дээрх хоригийн улмаас есөн хувь болж буурчээ. Одоо хоёр улсын жилийн худалдаа эргэлт 14 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй бөгөөд энэ тоог дунд хугацаанд 24 тэрбум болгохоор зорьж байгаа аж.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл