Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Үндэсний цом - 2014” тэмцээний хагас шигшээд тоглох баг тодров
"Үндэсний цом-2014" тэмцээний алтан медаль болон хүрэл медалийн төлөөх тоглолт маргааш өдөр Монголын хөлбөмбөгийн талбайд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр МХБХ-ноос зохион байгуулж байгаа “Үндэсний Цом-2014” тэмцээн Монголын хөлбөмбөгийн талбайд энэ сарын 10-нд эхэлсэн. Тус тэмцээнд 15 аймгийн баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж хэсэг бүрээс хоёр баг шалгарсан.
Шөвгийн наймын тоглолт өчигдөр болж, Сүхбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ болон Ховд аймгийн багууд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Уг тэмцээний шөвгийн наймд Сүхбаатар аймгийн баг, өнгөрсөн жилийн аварга Дорнодын багтай тоглож 0:0 гэсэн оноогоор тэнцсэний эцэст 11 метрээс торгуулийн цохилт хийж 4:3-аар буулган авснаар хагас шигшээд шалгарч чадлаа.
Өнгөрсөн жилийн хагас шигшээд шалгарсан дөрвөн багаас Ховд аймгийн баг медалийн төлөө өрсөлдөхөөр үлдээд байна. Харин Дорнод, Ховд, Сэлэнгэ аймгийн багууд хагас шигшээд шалгарч чадсангүй. Шигшээд өрсөлдөх эрхийн төлөө өнөөдөр Дархан-Уул-Сэлэнгэ, Ховд-Сүхбаатар багууд тоглоно.

0 Сэтгэгдэл