Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
ДАШТ-ий нээлтийн тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнд туршилтын тоглолт хийжээ
Бразилд болох 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагчид нээлтийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнд туршилтын тоглолт хийжээ. Сан-Пауло хотын энэ цэнгэлдэх хүрээлэнг хараахан бүрэн барьж дуусаагүй байгаа юм. Ирэх сарын 12-нд нээлтийн тоглолт энд болно.
Уг цэнгэлдэх хүрээлэн дэх анхны албаны ёсны тоглолт өчигдөр Бризилын хөлбөмбөгийн лигийн багуудын хооронд болжээ.
Цэнгэлдэх хүрээлэн нь 65800 үзэгчийн багтаамжтай аж. Энд нээлтийн тоглолтоос гадна таван тоглолт болно.
Бразилын зохион байгуулагчид аюулгүй байдлыг, тухайлбал, орох хаалганы тээшийн хяналтыг шалгажээ. Удахгүй болох гэж буй спортын энэ арга хэмжээнд бэлтгэлтэй байгаа эсэхийг нь мөн шалгахаар уг цэнгэлдэх хүрээлэн орчимд цагдаагийн албан хаагчид болон гал сөнөөгчдийг байрлуулсан байна.
Сан-Паулогийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил гурван жил үргэлжилсний эцэст бараг дуусч байгаа ч өчигдрийн тоглолтын үеэр бүх суудал хараахан бэлэн болоогүй байжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн дотоод засал болон харилцаа холбооны төхөөрөмжүүдийг одоо хийж байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард кран унасны улмаас цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил нэлээд хугацаагаар хойшлогдсон билээ. Уг ослоор хоёр ажилтан амиа алдсан юм.
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах 12 цэнгэлдэх хүрээлэнг барьж дуусгахаар Бразил яаравчлан ажиллаж байна.
Бразилд болох 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагчид нээлтийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнд туршилтын тоглолт хийжээ. Сан-Пауло хотын энэ цэнгэлдэх хүрээлэнг хараахан бүрэн барьж дуусаагүй байгаа юм. Ирэх сарын 12-нд нээлтийн тоглолт энд болно.Уг цэнгэлдэх хүрээлэн дэх анхны албаны ёсны тоглолт өчигдөр Бризилын хөлбөмбөгийн лигийн багуудын хооронд болжээ.

0 Сэтгэгдэл