Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Унадаг дугуйгаар амьсгалсан амралтын өдөр болж өнгөрлөө

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд өчигдөр Чингисийн талбайд “Унадаг дугуйн парад” зохион байгууллаа. Парадад 700 орчим дугуйчин оролцсон бөгөөд бага насны хүүхдүүдээс ахмад настай хүртэлх бүх насныхан мөн гадаадын иргэд ч идэвхтэй оролцлоо. Дугуйтай парад 12 цагт Чингисийн талбайгаас хөдөлж Баруун дөрвөн зам хүрээд эргэн төв талбайд ирцгээсэн юм.

Энэ үеэр төв замын хөдөлгөөнийг түр хааснаар дугуйчид гэрлэн дохион дээр зогсолгүйгээр аялах боломжоор хангагджээ. Зуны дугуйн нээлтийг МЗХ, Атилла, cannondale Mongolia, Залуу дугуйчин клуб, Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан хамтран зохион байгуулсан байна. Энэ үеэр МЗХ-оос унадаг дугуйтай холбоотойгоор цаашид зохиох олон арга хэмжээнд залуучуудаа идэвхтэй оролцож спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриаллаа. Мөн бямба гарагт МЗХ-ны дэргэдэх аялал жуулчлалын корпораци, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан “Унадаг дугуйтай болзоо” гэр бүлийн дугуйтай аяллыг зохион байгуулсан бөгөөд 30 гаруй гэр бүл хамрагдаж Жаргалантын аманд амралтын нэг өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхээс гадна үе тэнгийн бусад гэр бүлтэйгээ танилцаж, гэр бүлийн лекц сонсож, хөгжөөнт тоглоом тоглон амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалаар дүүрэн өнгөрүүлжээ.

0 Сэтгэгдэл