Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Өсвөрийн сагсчид Польшид ялалт байгууллаа
Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоо, Баянзүрх дүүргийн Засаг дарга, удирдлагууд хамтарч зохион байгуулсан хүүхдийн лигийн тэмцээнд түрүүлсэн нийслэлийн тэргүүний 33 дугаар сургуулийн эрэгтэй шигшээ баг, дүүргийн тэргүүний 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг уулзалт тоглолт хийхээр хилийн дээс алхсан. Ш.Ганцэцэг дасгалжуулагчаар удирдуулсан 33 дугаар сургуулийн шигшээ баг тамирчид тус хотын 5 дугаар дунд сургуулийн шигшээ баг тамирчдыг дөрвөн үеийн турш илүүрхэж ялсан бол 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Плоцк хотын шигшээд ялагдал хүлээлээ. Энэ үеэр тус хотын монгол клубын тэргүүн Д.Энхбаатар клубын хүндэт шагнал болох "Мөнгө, хүрэл чоно" шагналаа нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат, 87 дугаар сургуулийн захирал Б.Энхбат нарт олголоо. Сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмэр, шинэ залуу тамирчдыг дэмжиж гаргах ажлыг зохион байгуулж буй эрхмүүдэд энэ шагналыг олгодог юм байна. Манай улсаас өмнө нь Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан одоо Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны тэргүүн Б.Дашдорж "Алтан чоно" хүндэтгэлийн шагналыг хүртэж байжээ.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















