Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Пеле: Цэнгэлдэхүүд гүйцээгүй, бөөн асуудал-энэ бол гутамшиг
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд гуравхан долоо хоногийн хугацаа үлдээд байхад цэнгэлдэх хүрээлэнгүүд нь ашиглалтад ороогүй, бразилын ниймгийн асуудлууд нь барагдахгүй байгаа нь энэ тэмцээнийг үзэхээр ирэх хэдэн сая жуулчныг хүлээн авахад бэлэн биш байна гэсэн үг хэмээн домогт хөлбөмбөгчин Пеле мэдэгдэж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулах гэж их хэмжээний зардал гаргаж үүнийгээ орон сууц, нийгмийн зардлаас гаргаж байгаад дургуйцэж байгаагаа Бразил даяар жагсагчид илэрхийлсээр байна. ДАШТ-ий барилга байгууламж, Сан-Паулугийн цэнгэлдэх хүрээлэн баригдаж дуусаагүй байна.
“Гадаадын жуулчдын 25 хувь нь миний эх оронд ирэхээ хэдийнээ больж өөрчилсөн гэдгийг би мэдэж байна” хэмээн 2014 оны ДАШТ зохион байгуулах хорооны зөвлөхөөр ажиллаж байгаа Пеле хэлжээ. Тэр бас “Ямар ямар хүндрэл бэрхшээл гарч болохыг би бүр 6 жилийн өмнө хэлж байсан. Цэнгэлдэх хүрээлэн гүйцээгүй, өөр бусад бэрхшээлүүд хангалттай байсаар байна. Энэ бол гутамшиг, шившиг” гэж хэлжээ.
“Бразилыг энэ тэмцээн зохион байгуулах эрх авахад биш одоо л тэмцээн эхлэхэд хүмүүс жагсах ёстой байсан юм” гэж дэлхийн гурван удаагийн аварга Пеле хэлж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13 хүртэл Бразилын 12 хотод болно.
Latin Amerik bol balai ulsuud shuu dee, dampuu, ter karnavalaa hiigeel, shaldan nutsgen bugsoo huduluul baijiihdaa taarsan ulsuud, iim dampuu gazar yah gej ugsun yum boloo
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд гуравхан долоо хоногийн хугацаа үлдээд байхад цэнгэлдэх хүрээлэнгүүд нь ашиглалтад ороогүй, бразилын ниймгийн асуудлууд нь барагдахгүй байгаа нь энэ тэмцээнийг үзэхээр ирэх хэдэн сая жуулчныг хүлээн авахад бэлэн биш байна гэсэн үг хэмээн домогт хөлбөмбөгчин Пеле мэдэгдэж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулах гэж их хэмжээний зардал гаргаж үүнийгээ орон сууц, нийгмийн зардлаас гаргаж байгаад дургуйцэж байгаагаа Бразил даяар жагсагчид илэрхийлсээр байна. ДАШТ-ий барилга байгууламж, Сан-Паулугийн цэнгэлдэх хүрээлэн баригдаж дуусаагүй байна. “Гадаадын жуулчдын 25 хувь нь миний эх оронд ирэхээ хэдийнээ больж өөрчилсөн гэдгийг би мэдэж байна” хэмээн 2014 оны ДАШТ зохион байгуулах хорооны зөвлөхөөр ажиллаж байгаа Пеле хэлжээ. Тэр бас “Ямар ямар хүндрэл бэрхшээл гарч болохыг би бүр 6 жилийн өмнө хэлж байсан. Цэнгэлдэх хүрээлэн гүйцээгүй, өөр бусад бэрхшээлүүд хангалттай байсаар байна. Энэ бол гутамшиг, шившиг” гэж хэлжээ.
“Бразилыг энэ тэмцээн зохион байгуулах эрх авахад биш одоо л тэмцээн эхлэхэд хүмүүс жагсах ёстой байсан юм” гэж дэлхийн гурван удаагийн аварга Пеле хэлж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13 хүртэл Бразилын 12 хотод болно.
0 Сэтгэгдэл
2014.05.20




















