Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Уго Чавесын эмчилгээ дуусчээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Кубад хийлгэсэн хорт хавдрын эсрэг туяа эмчилгээгээ дуусгаад эх орондоо эргэн иржээ. Өнгөрсөн онд хорт хавдраар өвчилснөөс хойш арав гаруй удаа Куба руу ирж, очсон Уго Чавес сүүлчийн эмчилгээгээ хийлгэхийн тулд 10 гаруй хоног Гаванад байсан юм. Түүнийг Засгийн газрынх нь гишүүд угтан авсан бөгөөд У.Чавес телевизээр дамжуулан ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ сая хийлгэсэн эмчилгээ нь үр дүнгээ өгнө гэсэн өндөр итгэлтэйгээр Кубаас ирсэн гэдгээ хэлээд бурхан түүнд цаашид амьдрах боломж хайрлах байх гэжээ.
У.Чавесыг эргэн ирсэнтэй зэрэгцэн Венесуэльд өөр нэг шуугиан дэгдсэн нь түүний төрсөн ах Аданыг улс төрийн аллагын золиос болгох гэсэн оролдлого гарч магадгүй гэсэн хардлага юм. Саяхан тус улсын “Noticias” хэмээх сонинд нэгэн үгийн сүлжээ нийтлэгдсэний түлхүүр үгэнд “аллага”, “буудах”, “Адан” гэсэн үгс орсон байгаа нь сэжиг төрүүлж, түүнийг зохиосон Нептали Сеговиа гэгчийг тагнуулынхан шалгаж эхэлжээ. Уг үгийн сүлжээг сэтгэл зүйчид болон математикчдын баг шалгаад энэ бол Ерөнхийлөгчийн ахыг золиос болгохоор кодолсон улс төрийн аллагыг илэрхийлсэн байна гэж дүгнэжээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл