Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Хятад дайнд бэлдсэн үү

Хятадын Батлан хамгаалах яам Өмнөд Хятадын тэнгист үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдлаас үүдэн дайнд бэлтгэж байгаа гэдэг мэдээллийг үгүйсгэв. Хоёр улсын тэнгисийн цэргийн хүчнийхэн Өмнөд Хятадын тэнгис дэх Хуангян арал, Скарбороу далайн хад орчимд байрлаж, аль аль нь ухрахаас татгалзаж буй. Хятадаас 500, Филиппинээс 100 милийн зайд орших энэ арал орчимд Хятадын загасчлалын найман онгоц байгааг Филиппиний тэнгисийн цэргийн эргүүлүүд өнгөрсөн сард илрүүлснээс хоёр талын хооронд зөрчил үүссэн юм. Хоёр улс хоёулаа газар нутгийнхаа нэг хэсэг хэмээн үздэг энэ аралд одоо байдал хурцадмал байгаа учир зэвсэгт мөргөлдөөнд ч хүрч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Хятадын Батлан хамгаалах яам ч зэвсэгт мөргөлдөөн үүсч болохыг Филиппиний талд өмнө нь анхааруулсан юм. Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Өмнөд Хятад тэнгисийн цэргийн флот дайны өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа тухай ч мэдээлж байна. Энэхүү зөрчлийг олон улсын хуулиар шийдэхийг Филиппиний тал санал болгож буй ч Хятадын зүгээс арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэдэг байр сууриндаа хатуу зогсч байгаа юм.

0 Сэтгэгдэл