Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Их аварга Хакүхо М.Даваажаргал алдааг илчлэв
Токио хотноо өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Кисеносатотой барилдаж давлаа.
Энэ башёг тэргүүлэгч хоёр барилдаан гэдгээрээ онцлогтой байсан бөгөөд тэд хоорондоо 44 барилдсанаас 34-д Хакүхо аварга давжээ. Барилдаан эхлэхэд Их аварга хоёр гараа дотуур нь оруулаад түрж хөөн давж ганцаараа башёг тэргүүлж эхэллээ. Маргааш Их аварга озэки Котошогэкүтэй барилдана.
Их аварга Хакүхог 11 дэх өдрийн барилдаанд аз таарч давсан сэкиваке Гоэйдо өчигдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Анандтай барилдсан барилдаан олны анхааралыг татсан юм. Уг барилдаанд унаж яваа Какүрюүгийн магэ буюу үснийх нь орой боолтыг Гоэйдо атгасан нь хориотой мэх хийсэнд тооцогдлоо. Ийм тохиолдолд шүүгч гар өргөн, шүүгчид дэвжээнд дээр гарч зөвлөлддөг ч өчигдөр шүүгчдээс хэн нь ч гар өргөөгүй юм. Харин барилдааныг харж суусан Их аварга Хакүхо гар өргөснөөр шүүгчид яах ч аргагүй зөвлөлдөж, ялалтыг өгснөөр Какүрюү есөн даваа гурван унаатай болов. Энэ нь Их аваргын үсэнд өрсөлдөгч нь гар хүрэн хориотой мэх хийн ялагдал хүлээсэн анхны тохиолдол боллоо. Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга бөх барилдааны алдааг олж харсан нь бас л анхных байв. М.Ананд Гоэйдотой нийт 24 барилдснаас 16-д Какүрюү давж байжээ.
Нацү башёг Хакухо М.Даваажаргал ганц унаатай тэргүүлж, хоёр унаатай Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисеносато, М-5 Икое нар түүний араас нь нэхэж байна.
Токио хотноо өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Кисеносатотой барилдаж давлаа.Энэ башёг тэргүүлэгч хоёр барилдаан гэдгээрээ онцлогтой байсан бөгөөд тэд хоорондоо 44 барилдсанаас 34-д Хакүхо аварга давжээ. Барилдаан эхлэхэд Их аварга хоёр гараа дотуур нь оруулаад түрж хөөн давж ганцаараа башёг тэргүүлж эхэллээ. Маргааш Их аварга озэки Котошогэкүтэй барилдана.

0 Сэтгэгдэл