Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хэт халуун үед тэмцээнийг цуцлахад хүрэх нь
Бразильд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнөх аваргуудаас илүүтэйгээр дуулиан дэгдээх магадлалтай тухай “Нью Йорк таймс” сонинд бичжээ.
Бразилийн зарим хотын засаг захиргааныхан спортын объектуудыг барьж дуусгах боломжгүй болсон төдийгүй эсэргүүцлийн тэмцэл байнга гарч байна. Мөн халуун орны чичиргэнэ өвчин гараад удаж байгаа ажээ. Өнгөрсөн жил гэхэд л 1,5 сая хүн энэ өвчний халдвар авсан байна. Натал, Форталеза, Ресифи хотод тэмцээний үеэр цаг агаар +30 градус давж халах бол Рио-Де-Жанейро, Белу-Оризонти, Салвадор болон Манаус хот ч эрсдэлтэй гэдэгт багтжээ. Мэргэжилтнүүд, тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд үхлийн аюул тулгарч болзошгүйг онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор Бразилийн үйлдвэрчний эвлэл аагим халуун, хэт их чийгшилтэй үед тэмцээн явуулахгүй байхыг зохион байгуулагчдаас шаардаж эхэлжээ. Тэмцээн зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13-ныг хүртэл болно.
Бразильд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнөх аваргуудаас илүүтэйгээр дуулиан дэгдээх магадлалтай тухай “Нью Йорк таймс” сонинд бичжээ. Бразилийн зарим хотын засаг захиргааныхан спортын объектуудыг барьж дуусгах боломжгүй болсон төдийгүй эсэргүүцлийн тэмцэл байнга гарч байна. Мөн халуун орны чичиргэнэ өвчин гараад удаж байгаа ажээ. Өнгөрсөн жил гэхэд л 1,5 сая хүн энэ өвчний халдвар авсан байна. Натал, Форталеза, Ресифи хотод тэмцээний үеэр цаг агаар +30 градус давж халах бол Рио-Де-Жанейро, Белу-Оризонти, Салвадор болон Манаус хот ч эрсдэлтэй гэдэгт багтжээ. Мэргэжилтнүүд, тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд үхлийн аюул тулгарч болзошгүйг онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор Бразилийн үйлдвэрчний эвлэл аагим халуун, хэт их чийгшилтэй үед тэмцээн явуулахгүй байхыг зохион байгуулагчдаас шаардаж эхэлжээ. Тэмцээн зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13-ныг хүртэл болно.
0 Сэтгэгдэл




















