Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Далай ламын амь насыг бүрэлгэхээр түвд эмэгтэйчүүдийг бэлтгэжээ
Хятадын нууц агентууд Буддын шашны тэргүүн XIV Далай ламын амь насыг бүрэлгэхээр оролдож магадгүй гэдэг мэдээлэл Түвдээс ирж, дээрхийн гэгээнтний аюулгүй байдлын хамгаалалтыг өндөржүүлжээ. Их Британийн “Sunday Telegraph” сонинд Далай лам ярилцлага өгөхдөө энэ тухай дурдсан байна. Дээрхийн гэгээнтэн ярихдаа “Түвдээс бидэнд зарим нэг мэдээлэл ирсэн. Хятадын агентууд хэсэг түвдийг ялангуяа эмэгтэйчүүдийг энэ ажилдаа бэлтгэж байгаа юм байна. Тэд түвд эмэгтэйчүүдийг надаас адис хүртэх гэсэн сүсэгтнүүд болгон нааш нь илгээхдээ үс гэзэг болон надад барих хадгийг нь хордуулах гэж байгаа гэсэн мэдээлэл бий” хэмээсэн байна. Энэ мэдээллийн дагуу Энэтхэгийн аюулгүй албаны зүгээс Дээрхийн гэгээнтний оршин суудаг Дарамсала орчимд харуул хамгаалалтыг чангатгахыг зөвлөжээ.
Дээрхийн гэгээнтэн Их Британид айлчлахаар ирэхдээ дээрх ярилцлагыг өгсөн аж. Тэрээр Темпелтоны сангийн нэрэмжит 1,1 сая фунтийн шагналаа гардан авахаар Англид ирсэн юм. Дэлхийн хамгийн том шагналын сан бүхий Темпелтоны шагналаа Далай лам авсан даруйдаа буяны үйл хэрэгт хандивлана гэдгээ мэдэгджээ.
Хятадын нууц агентууд Буддын шашны тэргүүн XIV Далай ламын амь насыг бүрэлгэхээр оролдож магадгүй гэдэг мэдээлэл Түвдээс ирж, дээрхийн гэгээнтний аюулгүй байдлын хамгаалалтыг өндөржүүлжээ. Их Британийн “Sunday Telegraph” сонинд Далай лам ярилцлага өгөхдөө энэ тухай дурдсан байна. Дээрхийн гэгээнтэн ярихдаа “Түвдээс бидэнд зарим нэг мэдээлэл ирсэн. Хятадын агентууд хэсэг түвдийг ялангуяа эмэгтэйчүүдийг энэ ажилдаа бэлтгэж байгаа юм байна. Тэд түвд эмэгтэйчүүдийг надаас адис хүртэх гэсэн сүсэгтнүүд болгон нааш нь илгээхдээ үс гэзэг болон надад барих хадгийг нь хордуулах гэж байгаа гэсэн мэдээлэл бий” хэмээсэн байна. Энэ мэдээллийн дагуу Энэтхэгийн аюулгүй албаны зүгээс Дээрхийн гэгээнтний оршин суудаг Дарамсала орчимд харуул хамгаалалтыг чангатгахыг зөвлөжээ. Дээрхийн гэгээнтэн Их Британид айлчлахаар ирэхдээ дээрх ярилцлагыг өгсөн аж. Тэрээр Темпелтоны сангийн нэрэмжит 1,1 сая фунтийн шагналаа гардан авахаар Англид ирсэн юм. Дэлхийн хамгийн том шагналын сан бүхий Темпелтоны шагналаа Далай лам авсан даруйдаа буяны үйл хэрэгт хандивлана гэдгээ мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























