Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Кураш бөхийн тэмцээнээс гурван алтан медалтай ирлээ
Казахстан улсын Шымкент хотод энэ сарын 16-18-ны хооронд “Кажимхан”-ы нэрэмжит Кураш бөхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Казахын уламжлалт бөхийн барилдааны энэ тэмцээнд дэлхийн чансаа өндөртэй тамирчид оролцдог болохоор тамирчдын дунд хүчтэй өрсөлдөөн болдог байна.
Орос, Хятад, Монгол зэрэг найман орны тамирчид хүч чадлаа сорьсон энэ тэмцээнд манай улсаас Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хорооны тамирчин аймгийн арслан А.Давааням, Эрдэнэтийн “Хангарьд” клубын тамирчин Ч.Баярсайхан нар оролцжээ.

Кураш бөхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ийн жинд 30 тамирчин барилдснаас ОУХМ А.Давааням аваргалж алтан медалийн эзэн болжээ. Мөн тэрбээр үнэмлэхүйн жинд хүч үзэн аваргынхаа амжилтыг бататгасан байна.
А.Давааням 2011 онд Кураш бөхийн аварга болж байжээ. Энэ удаад ч бусдаасаа илүүрхэж дахин аварга гэдгээ нотолж, Казахстан улсаас гурван алт, нэг мөнгөн медальтай эх нутагтаа ирлээ.

0 Сэтгэгдэл
natinioal wrestler
Amjilt husye
2014.05.25