Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Пара жүдочдыг Х.Цагаанбаатар тэргүүлнэ
Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зорилго нэгт паралимпийн жүдочдоо дэмжин, тэргүүлж ажиллахаар болов.
Тэрбээр пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Энэ сарын 30, 31-нд Монголын пара жүдо бөхийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Тус тэмцээнд амжилттай оролцсон шилдэг тамирчдыг Азийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийг авна. Монголын жүдо бөхийн холбоо өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бүх насны ангилалд жигд хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Үүний нэг илрэл нь паралимпийн тамирчдаа дэмжих явдал. Тиймээс сүүлийн жилүүдэд амжилтаа дээшлүүлж, үйл ажиллагаа нь эрчимжиж байгаа пара жүдочдод Дэлхийн аварга Х.Цагаанбаатар бүх талаар дэмжин ажиллахаар болсон нь тус холбооны баг тамирчид талархаж байгаа аж.
Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зорилго нэгт паралимпийн жүдочдоо дэмжин, тэргүүлж ажиллахаар болов.Тэрбээр пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Энэ сарын 30, 31-нд Монголын пара жүдо бөхийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Тус тэмцээнд амжилттай оролцсон шилдэг тамирчдыг Азийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийг авна. Монголын жүдо бөхийн холбоо өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гээд бүх насны ангилалд жигд хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Үүний нэг илрэл нь паралимпийн тамирчдаа дэмжих явдал. Тиймээс сүүлийн жилүүдэд амжилтаа дээшлүүлж, үйл ажиллагаа нь эрчимжиж байгаа пара жүдочдод Дэлхийн аварга Х.Цагаанбаатар бүх талаар дэмжин ажиллахаар болсон нь тус холбооны баг тамирчид талархаж байгаа аж.
0 Сэтгэгдэл




















