Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Краковын иргэд хотдоо өвлийн олимп явуулахын эсрэг байна
Польшийн Краков хотын иргэд 2022 оны өвлийн олимпын өөрийн хотдоо явуулахын эсрэг саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Тус хотынхон өвлийн олимпын тоглолтыг өөрийн хотдоо зохион байгуулах эсэх тухай санал асуулгыг сая болж өнгөрсөн европарламентын сонгуультай хамтатган явуулахад нийт сонгогчдын 69,72 хувь нь эсрэг санал өгчээ. Бүх нийтийн санал асуулгад уг нь сонгогчдын 30 хувь нь оролцвол хангалттай гэж байсан ч 35,96 хувь нь оролцжээ. Польшийн олимпын хороо ч энэ санал асуулгын дүнг Олон улсын олимпын хороонд илгээсэн байна.
Үүний өмнө бас германы Бавари хотын иргэд өвлийн олимпыг өөрийн хотдоо зохион байгуулахаас татгалзсан юм.
Өвлийн олимпыг хаанахын ямар хотод зохион байгуулах эцсийн шийдвэрийг Малайзын нийслэл Куала-Лумпурт 2015 оны долдугаар сарын 31-нд болох ОУОХ-ны 127 дугаар чуулганаар шийдвэрлэх юм. Одоо Олимп-2022 наадам зохион байгуулах өрсөлдөөнд Канадын Осло, Казахстаны Алма-Ата Украины Львов, Хятадын Бээжин хотууд тунаж үлдэж байна.
Польшийн Краков хотын иргэд 2022 оны өвлийн олимпын өөрийн хотдоо явуулахын эсрэг саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Тус хотынхон өвлийн олимпын тоглолтыг өөрийн хотдоо зохион байгуулах эсэх тухай санал асуулгыг сая болж өнгөрсөн европарламентын сонгуультай хамтатган явуулахад нийт сонгогчдын 69,72 хувь нь эсрэг санал өгчээ. Бүх нийтийн санал асуулгад уг нь сонгогчдын 30 хувь нь оролцвол хангалттай гэж байсан ч 35,96 хувь нь оролцжээ. Польшийн олимпын хороо ч энэ санал асуулгын дүнг Олон улсын олимпын хороонд илгээсэн байна. Үүний өмнө бас германы Бавари хотын иргэд өвлийн олимпыг өөрийн хотдоо зохион байгуулахаас татгалзсан юм.
Өвлийн олимпыг хаанахын ямар хотод зохион байгуулах эцсийн шийдвэрийг Малайзын нийслэл Куала-Лумпурт 2015 оны долдугаар сарын 31-нд болох ОУОХ-ны 127 дугаар чуулганаар шийдвэрлэх юм. Одоо Олимп-2022 наадам зохион байгуулах өрсөлдөөнд Канадын Осло, Казахстаны Алма-Ата Украины Львов, Хятадын Бээжин хотууд тунаж үлдэж байна.
0 Сэтгэгдэл




















