Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
”Манчестер Юнайтед”-ын эзэн нас барлаа
Английн хөл бөмбөгийн "Манчестер Юнайтед" клубын эзэн Малькольм Ирвинг Глейзер 86 насандаа АНУ-д нас нөгцжээ. Тэрээр 2006 онд ердөө нэг сарын зайтай хоёр ч удаа цус харваснаас ярьж чадахаа болж, баруун тал нь бараг мэдээгүй болжээ. Түүнийг хэзээ оршуулах нь тодорхойгүй байна, Глейзерийн өөрийн нь хүссэнээр бол түүнтэй салах ёс хийх гэсэн, эмгэнэж байгаа хүмүүс цэцэгнээс гадна өвчтэй хүүхдүүдэд туслах буяны санд хандив өгөөсэй гэсэн байна. Глейзер таван хүүхэдтэй болохоор тэрбумтны хөрөнгө, "Тампы Бэй Баккэнирс" болон "Манчестер Юнайтед" эхнэр хүүхдэд нь үлдэж байгаа юм.
Малькольм Ирвинг Глейзер 1928 оны тавдугаар сарын 25-нд Нью-Йорк мужийн Рочертер хотод төрсөн. Эцгийнхээ нас барахад гоёл чимэглэлийн бизнесийг нь өвлөн авсан тэрээр 2003-2005 онд хөл бөмбөгийн "Манчестер Юнайтед" багийн хувьцааг худалдан авч өөрийнхөө хувийг өсгөсөөр 90 хувьд хүргэхдээ 1,47 тэрбум доллар зарцуулсан байна. Хөлбөмбөгийн багийн хувьцааны үлдэх 10 хувь нь Нью-Йоркийн хөрөнгийн биржид чөлөөтэй эргэлдэж байдаг байна.
"Манчестер Юнайтед" баг Английн аваргаар таван удаа шалгарч, Европын лигийн аваргын 2008 оны тэмцээнд түрүүлж байсан юм. Энэ клуб өнөөдөр хамгийн үнэтэй клубын жагсаалтын гуравт жагсч байгаа юм.
Английн хөл бөмбөгийн "Манчестер Юнайтед" клубын эзэн Малькольм Ирвинг Глейзер 86 насандаа АНУ-д нас нөгцжээ. Тэрээр 2006 онд ердөө нэг сарын зайтай хоёр ч удаа цус харваснаас ярьж чадахаа болж, баруун тал нь бараг мэдээгүй болжээ. Түүнийг хэзээ оршуулах нь тодорхойгүй байна, Глейзерийн өөрийн нь хүссэнээр бол түүнтэй салах ёс хийх гэсэн, эмгэнэж байгаа хүмүүс цэцэгнээс гадна өвчтэй хүүхдүүдэд туслах буяны санд хандив өгөөсэй гэсэн байна. Глейзер таван хүүхэдтэй болохоор тэрбумтны хөрөнгө, "Тампы Бэй Баккэнирс" болон "Манчестер Юнайтед" эхнэр хүүхдэд нь үлдэж байгаа юм. Малькольм Ирвинг Глейзер 1928 оны тавдугаар сарын 25-нд Нью-Йорк мужийн Рочертер хотод төрсөн. Эцгийнхээ нас барахад гоёл чимэглэлийн бизнесийг нь өвлөн авсан тэрээр 2003-2005 онд хөл бөмбөгийн "Манчестер Юнайтед" багийн хувьцааг худалдан авч өөрийнхөө хувийг өсгөсөөр 90 хувьд хүргэхдээ 1,47 тэрбум доллар зарцуулсан байна. Хөлбөмбөгийн багийн хувьцааны үлдэх 10 хувь нь Нью-Йоркийн хөрөнгийн биржид чөлөөтэй эргэлдэж байдаг байна.
"Манчестер Юнайтед" баг Английн аваргаар таван удаа шалгарч, Европын лигийн аваргын 2008 оны тэмцээнд түрүүлж байсан юм. Энэ клуб өнөөдөр хамгийн үнэтэй клубын жагсаалтын гуравт жагсч байгаа юм.
0 Сэтгэгдэл




















