АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
О.Эрдэнэбулган: Цайдам нуур, Гацууртын ордыг эзэмшигчдийн хүсэлтээр стратегийн ордод авна
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Стратегийн ордод шинээр оруулах долоон ордоос хоёр нь үлдлээ. Тэр таван орд яагаад стратегийн гэсэн жагсаалтад орохоос хасагдасан юм бол?
-Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт тухайн ордыг эзэмшиж буй компани төртэй хамтарч эзэмших сонирхолтой байдаг. Ингэж ажиллах гол ая холбогдол нь төрийн оролцоо нь хөрөнгө оруулагчдад том баталгаа болдог. Энэ нь компаниуд эзэмшиж буй ордоо стратегид оруулж төртэй хамтрах сонирхолтой болгож буй юм. Хоёрдугаарт стратегийн 15 ордоос бусад томоохон ордыг төр хүчээр авах, эзэмших сонирхол байдаггүй. Иймд тухайн компанийн хүсэлт гаргавал хамтран эзэмшиж стратегийн ордод оруулна.
-Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод оруулснаар манай улсын эдийн засагт ямар үр ашиг өгөх вэ?
-Цайдам нуурын нүүрсний ордыг “Цэцэнс Майнинг энд Энержи” компани эзэмшдэг. Энэ компани нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм билээ. Тэгээд төртэй хамтарч ажиллах санал тавьж байгаа. Гацууртын орд 50-60 орчим тонн алтны нөөцтэй. Үүнийг ашиглахын тулд хамтран ашиглах санал тавьсан. Үүнд ойролцоогоор 300 орчим сая ам.долларын нэмж оруулах шаардлагатай. Мөн “Бороо гоулд” компанийн үйл ажиллагаа цааш үргэлжлэх юм. Бороогийн алтны ордын нөөц одоо дуусч байгаа.
-Гацууртын орд “урт нэртэй хуулийн” хориглосон хүрээнд багтсан. Үүнээс гарах бизнесийн арга гэж бий. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-“Урт нэртэй хууль” 2009 онд баталсан. Энэ хуулийг гарахаас өмнө тухайн компани лиценз эзэмшиж хайгуул хийж байсан. Тэгэхээр Монгол Улс зөвшөөрөл олгоод үйл ажиллагаа явуулсны дараа шинэ хууль гаргаж үгүйсгэж болохгүй. Хууль эргэж үйлчилдэггүй. Нөгөө талаар нөөц нь тогтоогдсон ийм том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэж боддог. Байгаль орчин нөхөн сэргээлтийг дээд зэргээр ханган ажиллах шаардлага тавьж байгаа.
-Оюу толгойн шинэчилсэн ТЭЗҮ юу болж байна вэ. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт зэсийн үнээс хамаарна гэж байгаа?
-Одоогоор Оюу толгой далд уурхайгаа ашиглах ТЭЗҮ-ээ ид хийж байна. Ирэх сард багтааж дуусгана. Ингээд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд дүгнэлтээ гаргана. Далд уурхайн үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой олон улсын 15 томоохон банк санхүүжилтээ хойшлуулж, ирэх есдүгээр сарын 30 хүртэл хүлээх болсон. Тэгээд ТЭЗҮ-г баталсны дараа санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ нотолсон.
-Энэ онд уул уурхайн компаниуд хэдэн га талбайд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргасан бэ?
-Үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бүх компани нөхөн сэргээлт хийх ёстой. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт бүх компанид уурхай нээсэн өдрөөс нөхөн сэргээлт хийх шаардлага тавьж байгаа.
Энэ нөхрийн гарын хөдөлгөөн нь хүртэл Сү.Батболдынхтой адилхан юм.
boroo gold shig bai ldaa
Тэднээс асууж, зоволгоо авдаг юмуу? Монголын газар нутагт, баялгыг нь ард тумэн биш гадаад дотоодын булэг луйварчид , нам мэддэг юмуу?? Та нар модхон ард тумнии шуухээр орношуу!!!
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Стратегийн ордод шинээр оруулах долоон ордоос хоёр нь үлдлээ. Тэр таван орд яагаад стратегийн гэсэн жагсаалтад орохоос хасагдасан юм бол?
-Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт тухайн ордыг эзэмшиж буй компани төртэй хамтарч эзэмших сонирхолтой байдаг. Ингэж ажиллах гол ая холбогдол нь төрийн оролцоо нь хөрөнгө оруулагчдад том баталгаа болдог. Энэ нь компаниуд эзэмшиж буй ордоо стратегид оруулж төртэй хамтрах сонирхолтой болгож буй юм. Хоёрдугаарт стратегийн 15 ордоос бусад томоохон ордыг төр хүчээр авах, эзэмших сонирхол байдаггүй. Иймд тухайн компанийн хүсэлт гаргавал хамтран эзэмшиж стратегийн ордод оруулна.
-Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод оруулснаар манай улсын эдийн засагт ямар үр ашиг өгөх вэ?
-Цайдам нуурын нүүрсний ордыг “Цэцэнс Майнинг энд Энержи” компани эзэмшдэг. Энэ компани нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм билээ. Тэгээд төртэй хамтарч ажиллах санал тавьж байгаа. Гацууртын орд 50-60 орчим тонн алтны нөөцтэй. Үүнийг ашиглахын тулд хамтран ашиглах санал тавьсан. Үүнд ойролцоогоор 300 орчим сая ам.долларын нэмж оруулах шаардлагатай. Мөн “Бороо гоулд” компанийн үйл ажиллагаа цааш үргэлжлэх юм. Бороогийн алтны ордын нөөц одоо дуусч байгаа.
-Гацууртын орд “урт нэртэй хуулийн” хориглосон хүрээнд багтсан. Үүнээс гарах бизнесийн арга гэж бий. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-“Урт нэртэй хууль” 2009 онд баталсан. Энэ хуулийг гарахаас өмнө тухайн компани лиценз эзэмшиж хайгуул хийж байсан. Тэгэхээр Монгол Улс зөвшөөрөл олгоод үйл ажиллагаа явуулсны дараа шинэ хууль гаргаж үгүйсгэж болохгүй. Хууль эргэж үйлчилдэггүй. Нөгөө талаар нөөц нь тогтоогдсон ийм том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэж боддог. Байгаль орчин нөхөн сэргээлтийг дээд зэргээр ханган ажиллах шаардлага тавьж байгаа.
-Оюу толгойн шинэчилсэн ТЭЗҮ юу болж байна вэ. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт зэсийн үнээс хамаарна гэж байгаа?
-Одоогоор Оюу толгой далд уурхайгаа ашиглах ТЭЗҮ-ээ ид хийж байна. Ирэх сард багтааж дуусгана. Ингээд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд дүгнэлтээ гаргана. Далд уурхайн үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой олон улсын 15 томоохон банк санхүүжилтээ хойшлуулж, ирэх есдүгээр сарын 30 хүртэл хүлээх болсон. Тэгээд ТЭЗҮ-г баталсны дараа санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ нотолсон.
-Энэ онд уул уурхайн компаниуд хэдэн га талбайд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргасан бэ?
-Үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бүх компани нөхөн сэргээлт хийх ёстой. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт бүх компанид уурхай нээсэн өдрөөс нөхөн сэргээлт хийх шаардлага тавьж байгаа.
0 Сэтгэгдэл
2014.06.01
2014.05.30
2014.05.29
























