Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хөлбөмбөгийн ДАШТ түүх
1938 оны ДАШТ зургадугаар сарын 4-19-нд Франц улсад болов. Тэмцээнд 15 баг оролцсоноос Европын 12, Хойд Америкийн хоёр баг оролцож байсан бол Өмнөд Америк тивийг төлөөлж нэг улс орж байв.
Зохион байгуулагчид тасалбарын худалдаанаас нийт зургаан сая франкийн орлого олсон нь дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн ашигтай тэмцээнд тооцогддог. Тэмцээний хамгийн залуу тоглогч 18 настай Нидерландын Йон де Хардер байсан бол ахмад нь 34 настай Петер Андерсон байв.
Анхны дэлхийн аварга Уругвайн баг Итали 2:4-өөр хожиж аварга цолоо хамгаалсан нь хөлбөмбөгийн ертөнцийн анхны хошой аварга гэх эрхэм хүндтэй цол авчирсан юм. Уг дэлхийн аваргад хамгийн олон гоол орсон тоглолт Бразиль-Польш хооронд болсон бөгөөд тухайн үед Бразиль 6:5-ын харьцаатай хожсон юм.
Харин хамгийн олон бөмбөгний зөрүүтэй хожсон тоглолт Швед-Кубын хооронд өрнөсөн бөгөөд Шведийн шигшээ Латин Америкийн төлөөллийг 8:0-ээр буулган авсан гэдэг.
Тэмцээний мэргэн буучаар Бразиль улсын шигшээ багийн тоглогч Леонидас тодорсон ба тэрээр таван тоглолтод оролцож найман гоол оруулсан юм.
Харин Польшийн тоглогч Вилимовский Бразилийн эсрэг тоглолтод дөрвөн гоол оруулж анхны покер хийсэн тоглогч болжээ.
Франц 1938 он
1938 оны ДАШТ зургадугаар сарын 4-19-нд Франц улсад болов. Тэмцээнд 15 баг оролцсоноос Европын 12, Хойд Америкийн хоёр баг оролцож байсан бол Өмнөд Америк тивийг төлөөлж нэг улс орж байв.Зохион байгуулагчид тасалбарын худалдаанаас нийт зургаан сая франкийн орлого олсон нь дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн ашигтай тэмцээнд тооцогддог. Тэмцээний хамгийн залуу тоглогч 18 настай Нидерландын Йон де Хардер байсан бол ахмад нь 34 настай Петер Андерсон байв.

0 Сэтгэгдэл